Үйл ажиллагаа

Холбоо дангаараа болон бусад байгууллагатай хамтран Монгол оронд зах зээлийн эдийн засаг, менежментийн орчин үеийн сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дараах чиглэлээр явуулж байна.

Сургалт

  • Бизнесийн болон удирдахуйн ухааны магистр сургалт: Удирдлагын Академи бусад их дээд сургуультай хамтарсан хэлбэрээр (1,5 жил)
  • Удирдах ажилтан, мэргэжилтнүүдэд зориулсан “Мэдэхүйгээс Чадахуйд” сэдэвт Менежерийн богино хугацааны сургалт, семинар: хичээлийн агуулга, сургалтын хувиарийг захиалагч байгууллагатай тохиролцоно.

Судалгаа

  • Бизнесийн байгууллагын менежментийн чадамж
  • Төр хувийн хэвшлийн түншлэл
  • Компанийн засаглал
  • Менежментийн сэтгэлгээний түүхэн уламжлал, орчин үе

Мэдээлэл

  • Мэргэжил-аргазүй, мэдээлэл сурталчилгааны улирал тутмын Менежер сэтгүүл, 2004 оны 05-р сараас
  • Холбооны захиалгаар болон оролцоо дэмжлэгтэйгээр бичиж боловсруулсан менежментийн ухааны ном бүтээлүүд

Зөвлөлгөө

  • Цаг үеийн нэн шаардлагатай бодлогын болон мэргэжлийн асуудлаар үндэсний болон салбар байгууллагын түвшинд зөвлөгөө, семинар тогтмол зохион байгуулж байна.
  • Эдийн засагчдын улсын зөвлөлгөөн (1991).
  • Эдийн засагт хувийн хэвшлийг үүсгэж хөгжүүлэх чиглэл, бодлого. Зөвлөлдөх уулзалт (1991). Байгууллагын
  • Бизнес төлөвлөгөөг зохиох арга зүй (1992 оноос).
  • Зөвлөгөө өгөх ажлын арга зүй, зохион байгуулалт. Үндэсний семинар (1995).
  • Менежментийн сургалтын агуулга, технологи. Менежментийн багш нарын үндэсний сургалт – семинар (1998, 2002).
  • Бизнесийн байгууллагын менежментийн чадамж сэдэвт үндэсний анхдугаар зөвлөлгөөн (2011)

Зуучлал

Холбоо гишүүд дэмжигч, сонирхогч байгууллага, хүмүүст дараах чиглэлээр холбон зуучлах үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:
а/ Бизнес аялал, түншлэлийг сонирхогч, захиалагч талуудын оролцоотой зохион байгуулж байна. Жишээлбэл:

  • • Худалдаа Хөгжлийн банк, Улаанбаатар импекс, МИАТ, Дэд бүтцийн Яам, Хүнс Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид. Мюнхен, ХБНГУ, 1998.
  • • Siemens корпорацийн удирдлага Монголд, 1998. г.м

б/ Менежментийн мэргэжил, дадлага эзэмшүүлэх гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт, хурал семинарт дэмжлэгтэйгээр тогтмол хамруулна.

  • • Бизнесийн удирдлагын бакалавр, магистр, 1 хүн, Сиятлийн номхон далайн их сургууль, АНУ, 1992-1999 он.
  • • Англи хэлний дээд курс, 3 хүн, Америкийн соёлын солилцоо (А.С.Е.), АНУ, 1996-1997 он.
  • • Олон улсын менежмент, маркетингийн академи, 1 хүн, Карл Дьюсберг Нийгэмлэг, Герман улс, 1998-2000 он.
  • • Азийн менежментийн байгууллагуудын холбооны гишүүн байгууллагуудаас зохиож буй бүх төрлийн сургалтууд

в/ Үзэсгэлэн, худалдаа, хөрөнгийн гадаад эх үүсвэр бий болгох

  • • Засаглалын тойм судалгаа. НҮХХ-ийн төслийн шугамаар. 2001 он.
  • • Менежментийн сургалтын арга зүй, туршлага. Үзэсгэлэн Улаанбаатар 2002.
  • • Менежментийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа. 2002 он.

г/ Бусад

Өргөмжлөл
Тус холбоо 1994 оноос эхлэн бизнесийн болон төр захиргаа, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарыг чадамгай удирдан тогтвортой үр дүнд хүрч үндэсний менежментийн сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан зарим хүмүүст “ШИЛДЭГ МЕНЕЖЕР” дээд өргөмжлөл олгож байна. Холбоо 2008 оноос Шилдэг менежменттэй байгууллага, 2010 оноос нийгмийн хариуцлагаараа тэргүүлэгч шилдэг байгууллагыг тус тус шалгаруулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудасны өргөмжлөл булангаас авна уу.

Гадаад харилцаа
ММХ нь Азийн Менежментийн Холбооны гишүүн бөгөөд Америкийн менежментийн холбоо, Бүх Энэтхэгийн менежментийн холбоо, Японы Олон улсын менежментийн холбоо, АНУ-ын Колумбийн Их сургууль, Английн Манчестерийн Их сургууль, Токио дахь НҮБ-ын Их сургууль зэрэг дэлхийн 20 орчим орны 40 гаруй их, дээд сургууль, судалгааны төвүүдтэй ажил хэргийн харилцаа тогтоон хамтран ажиллаж ирлээ. ХБНГУ-ын Siemens корпораци, Шведийн нийгмийн харилцааны Эй Би компаний Ерөнхий захирал Андрес Хедеберг тус холбооны гадаад гишүүнээр элсэн оржээ.

Гишүүнчлэл
Одоо тус холбоонд 80 гаруй байгууллага, гишүүнээр элсээд байна.

Онцлох үйл явдлын товчоон

  • Менежментийн онол ба урлагт суралцая. ММХ-ны анхдугаар чуулган (1991).
  • Монгол оронд менежментийн сэтгэлгээ төлөвших асуудалд. ММХ-ны хоёрдугаар чуулган (1992). Менежмент ба Монголын нийгэм. Шилдэг менежерүүдийн чуулга уулзалт (2001). Монголын менежментийн холбоо үүсэж байгуулагдсаны 10 жилийн ой (2001).
  • Монгол улсын Ерөнхийлөгчид бараалхав (2001). Удирдлагын Академитай хамтран Бизнесийн удирдлагын болон менежментийн ухааны магистрын ангийг нээн хичээллүүлэв (2002-4, 2002-9)
  • ММХ-ны 15 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал (2006)
  • Холбооны тэргүүлэгчид, шууд дэмжигчид Монгол улсын ерөнхий сайд М.Энхболдтой өглөөний цай хамт ууж ажил хэргийн яриа, хэлэлцүүлэг өрнүүлэв.
  • Бизнесийн байгууллагын менежментийн чадамж сэдэвт үндэсний зөвлөлгөөнийг анх удаа зохион байгуулав. Уг зөвлөлгөөнд МУ-ын ерөнхий сайд С.Батболд оролцов.
  • Бүх Энэтхэгийн менежментийн холбоотой хамтран Менежментийн ажил хэргийн тоглолт зохиов (2010)
  • Холбоо нь Азийн менежментийн шилдэг байгууллага болов (2010)
  • Менежментийн шилдэг тэнхим (профессорын баг), багшийг шалгаруулав (2011)



Гадаад харилцаа

Copyright © 1991-2009 Монголын менежментийн холбоо