Нийтэлсэн өдөр: 05/04/2011 Нийтэлсэн: admin Comments: 0

Төрт ёс, түүх соёлын эрхэм баяр Монголын уламжлалт сар шинийн босгон дээр Монголын Менежментийн Холбооноос 17 дахь жилдээ менежментийн шилдгүүдийг тодруулж, шагналыг нь гардуулжээ.
Оны шилдэгүүдийг шалгаруулахдаа менежментийн чадамжийн индекс, менежментийн ур чадвар, үр нөлөөг илэрхийлэгч стратегийн удирдлага, гүйцэтгэлийн манлайлал, хүний нөөц, санхүүгийн менежмент, мэдээллийн технологийн хэрэглээ, үйл ажиллагааны бодит үр дүн зэрэг үзүүлэлтүүдийг харж тодруулдаг байна.
Үүний дагуу манай орны төв, орон нутгийн олон арван компани, төр засгийн байгууллага үйл ажиллагааныхаа тайлан, хүрсэн үр дүн холбогдох материалаа тус холбоонд ирүүлж, тэдгээрийн ажил төрөл, үйл ажиллагааны үр дүнтэй нь холбооны дэргэдэх мэргэжлийн шинжээчдийн үнэлгээний баг шалгаруулалтыг явуулсан байна.

Энэ жилийн “Шилдэг менежменттэй байгууллага”-аар

  • Мэдээлэл технологи, бизнесийн салбараас: MCS групп
  • Банк санхүүгийн салбараас: “Улаанбаатар аудит корпораци
  • Төрийн захиргаа, батлан хамгаалах салбараас: Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Хилийн цэргийн 0151 дүгээр анги тус тус шалгарчээ.

Мөн тус холбооноос нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч шилдэг байгууллага хэмээх менежментийн дээд өргөмжлөлийг 2 дахь жилдээ олгож байгаа бөгөөд, уг шагналыг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ажлын байр бий болгох, хог хаягдлыг багасгах, эрчим хүч, уур усыг хэмнэх, улс орны өмнө тулгамдсан нийгмийн асуудлыг шийдвэрлэх, нийгмийн шударга ёсны тогтолцоог хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллагуудад олгодог байна.

Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч шилдэг байгууллагаар:

  • Төрийн захиргааны салбараас: Монгол Улсын Татварын ерөнхий газар
  • Мэдээллийн технологи, үйлчилгээний салбараас: Мобиком корпораци
  • Эдийн засаг, бизнесийн салбараас: “ Да хүрээ трейд” ХХК тус тус шалгарчээ.

Менежментийн сэтгэлгээ, ажлын арга барил, үр дүнгээрээ шалгарсан төр, нийгэм, эдийн засаг, бизнес, боловсрол соёл спортын салбарын шинжлэх ухаан, иргэний нийгмийн нэр бүхий 14 удирдах ажилтныг оны “Шилдэг менежер”-ээр шалгаруулж , шижир алтан тэмдгээр энгэрийг нь мялаасан байна.

“Шилдэг менежер”-ээр:

  1. Мал маллагааны уламжлалт арга барилыг хөгжүүлж, үр ашиг чанарыг эрхэмлэн мал сүргээ тогтвортой өсгөж, орон нутагт ажлын байр бий болгох, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг үнэлж Г. Сампил / Улсын сайн малчин/
  2. Нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй, баталгаат хүнсээр хангах ажлыг чадварлаг зохион байгуулж, хэрэглэгчдийн эрх ашиг, эрэлт хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан худалдаа үйлчилгээг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг үнэлж Т.Сайнхүү / Хүчит шонхор ХХК-ийн гүйцэтгэх захирал/
  3. Улс орны хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн инженерийн боловсон хүчнийг бэлтгэх, дээд боловсролыг хөгжүүлэх, сургалтын чанар, орчин нөхцлийг сайжруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг үнэлж профессор Э. Намсрай /Техник технологийн коллежийн захирал/
  4. Эрүүл мэндийн салбарт нэн чухал шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэх, орчин үеийн болон уламжлалт анагаах ухаан хосолсон сургалтын шинэ стандарт, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх ажлыг чадварлагаар зохион байгуулж буйг үнэлж профессор Д.Цэрэндагва /Сувилахуйн сургуулийн захирал/
  5. Монгол оронд олипизмыг хөгжүүлэх, олон улс, тив дэлхийн хэмжээний боксын спортын тамирчдыг сургаж дадлагажуулах ажлыг удирдан зохион байгуулах, анхны олимпийн болон дэлхийн боксын аваргыг төрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж профессор Д. Цогбаатар /Монголын боксын холбооны тэргүүн/
  6. Монгол Улсад харилцаа холбооны техник технологийг боловсронгуй болгох, мэдээлэл дамжуулах, түгээх сүлжээ байгууламжийг өргөтгөн шинэчлэх ажлыг чадварлагаар зохион байгуулж, байгууллагын үр ашиг чанарыг сайжруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг үнэлж С.Адъяасүрэн /Мэдээлэл холбооы Сүлжээ ТӨК-ны гүйцэтгэх захирал/
  7. Өрсөлдөх чадвар бүхий компьютерийн үндэсний брэндийг зохион бүтээж, үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх ажлыг мэргэжлийн түвшинд чадварлагаар удирдан зохион байгуулж, Монгол Улсад орчин үеийн мэдээллийн технологийг хөгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Н. Баттулга /М-Си-Эс электроникс ХК-ны гүйцэтгэх захирал/
  8. Барилгын материалын үндэсний үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлдвэрлэлийг бий болгох, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх үйлсэд хамт олноо чадварлагаар зохион байгуулж буйг үнэлж Б.Наранзул / ”Хөнгөн бетон” ХК-ны гүйцэтгэх захирал/
  9. Үндэсний татварын албыг шинэчлэн зохион байгуулах, аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээний арга хэлбэр, үр нөлөөг сайжруулах, улсын төсөвт төлөх татварын орлогыг нэмэгдүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Я.Аюушжав / Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга/
  10. Монгол Улсад банк санхүүгийн тогтолцоог шинээр үүсгэн хөгжүүлэх, арилжааны банкны үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, менежментийн чадамжийг сайжруулах, үйлчилгээний чанар стандартыг олон улсын жишигт хүргэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Г. Ганболд /Голомт банкны тэргүүн дэд захирал/
  11. Үнэт цаасны төлбөр тооцооны шинэ тогтолцоог бий болгох, түүний үйл ажиллагаанд орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлэх, үйлчилгээний үр ашгийг дээшлүүлэх, ажиллагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлыг чадварлагаар зохион байгуулж буйг үнэлж Т.Гандулам  /ҮЦТТТХТөв ТӨХК-ны гүйцэтгэх захирал/
  12. Орон нутагт төрийн үйлчилгээний чанар хүртээмж, дүүргийн тохижилт соёлжилтыг сайжруулах, иргэдийн оролцоог дэмжих, төрийн албан хаагчдын идэвхи санаачлагыг дээшлүүлэх ажлыг чадварлагаар зохион байгуулж буйг үнэлж Л. Амгалан /БГД-ийн ЗД/
  13. Нутгийн захиргааны үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, байгаль орчныг хамгаалах, иргэдийн идэвхи санаачлагыг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл, сум орон нутгаа хөгжүүлэх, үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Н.Алтангэрэл /Хэнтийн аймгийн Биндэр сумын ЗД/
  14. Нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, шилдэг удирдах ажилтан, манлайлагчдын ажлын арга барил, үр дүнг таниулах, залуу үед гоо зүйн боловсрол, харилцааны ур чадвар эзэмшүүлэх ажлыг чадварлагаар зохион байгуулж буйг үнэлж Р.Лхагвадулам / Лэди төвийн захирал/ нарыг тус тус шалгарчээ.

Өнгөрсөн 16 жилийн хугацаанд ажил үйлс амжилт бүтээлээрээ шалгарч хамт олноо манлайлан улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан 100 гаруй удирдах ажилтан, төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмен, шинжлэх ухаан боловсрол, урлаг соёлын алдартнууд Монгол улсын шилдэг менежер хэмээх эрхэм дээд цолоор шагнагдаж байжээ.The Mongolian Management Association has reviewed and awarded management excellence in Mongolia for the past 17 years. Awardees are chosen by Management capability index, managerial mastership, strategy, leadership, human resource, finance, information technology and actual results.

Number of companies, governmental organizations sent their corresponding reports and materials. Hereon professional experts analyzed by comparing the reports with actual results and chose the awardees.

Organizations with “organization of management excellence” are

  • Information technology : MCS group
  • Finance: Ulaanbaatar audit corporation
  • Public administration, defence: Ulaanbaatar city’s customs, Border troop’s 0151 unit

Association has been awarded “organization with higher social responsibility” to the organization, which provided protection on nature environment, rehabilitation, created jobs and reduced pollution and poverty through its operations.

Organizations with “organization with higher social responsibility” are

  • Public administration: Mongolian tax administration
  • Information technology, service: Mobicom corporation
  • Economy, business: Da Khuree trade LLC

Fourteen managers from various sectors who showed outstanding management, method of working received “Best manager” award and pure gold badge.

The best managers are

  1. Sampil.G /State honored herdsman/
  2. Sainkhuu.T /CEO of Huchit shonhor LLC/
  3. Namsrai.E /Dean of the Technical and Technological College/
  4. Tserendagva.D /Dean of The school of nursing/
  5. Tsogtbaatar.D /President of Boxing association/
  6. Adiyasuren.S /Director of Information Communication Network LLC/
  7. Battulga.N /CEO of MCS electronics LLC/
  8. Naranzul.B /CEO of Hungun beton JSC/
  9. Ayushjav.Ya /Mongolian taxation agency’s director of state budgeted revenue’s agency/

10.  Ganbold.G /COO of Golomt bank/

11.  Gandulam.T /Director of Mongolian securities clearing house and central depository/

12.  Amgalan.L /Governor of Bayangol district/

13.  Altangerel.N /Governor of Binder sum/

14.  Lhagvadulam.R /CEO of Lady center/

Last sixteen years, over 100 managers from various sectors who showed outstanding leadership, contributed their effort to the development of country have received the best manager award.

Сэтгэгдэл үлдээх