“Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” мэргэжлийн үндэсний зөвлөлгөөн монголд анх удаа боллоо
Монголын менежментийн холбооноос “Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” мэргэжлийн үндэсний зөвлөлгөөнийг 1 сарын 28-нд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөн нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Зөвлөлгөөний зорилго нь монгол оронд менежментийн орчин үеийн сэтгэлгээ төлөвших үйл явц, түүний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж аж ахуйн нэгж, байгууллагуудын менежментийн чадамж, цаашдын зорилтыг тодорхойлох явдал байлаа.
Уг арга хэмжээг нээж, Монгол улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ“Бид ирэх 20 жилээ их бүтээн байгуулалтын үе гэж тодотгон томъёолсон. Мөн манай улсын эрчимтэй хөгжлийн гарааны жилүүд эхэлж байгааг олон улсын төдийгүй хувийн санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагын судлаачид ярьж тэмдэглэх болсон. Тиймээс бидний агуулга, мөн чанарын хувьд ч хүрээ далайцын талаасаа ч өмнөхөөсөө илүү нарийн төвөгтэй, оюун ухаан, эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар шаардсан зорилго зорилтууд тосон хүлээж байгаа. Дэлхийн банкнаас саяхан боловсруулсан Монгол улсын эдийн засгийн төлөв байдлын тоймд манай улсын хөрөнгө оруулалтын төслийг удирдах чадвар, менежментийн чадавхи сул байгааг анхааруулсан байна. Дэлхий дээр баялагтай мөртлөө хөгждөггүй улс орнууд байна. Бас баялаггүй мөртлөө хөгжсөн улс орнууд байна. Үүний нэг том ялгаа бол засаглалын ялгаа юм. Тиймээс төр засгийн төдийгүй дотоодын компани, бизнес эрхлэгчид хөгжлийн шаардлагыг хангаж чадахуйц удирдлага, менежментийн тогтолцоог төлөвшүүлж, хөрөнгө санхүү, хүний нөөцийн хувьд баттай сууриа бүрдүүлж чадах ёстой” гэдгийг тэмдэглэж байсан юм.Түүнчлэн боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө төслийн менежментийн тогтолцооны талаар суралцах, улмаар бүхий л шатандаа энэхүү менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй”-г Монгол улсын Ерөнхий сайд онцолсон.

Энэхүү зөвлөлгөөнд аж ахуйн нэгж байгууллагуудын захирлууд, тэргүүлэх мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид нийтдээ 250 гаруй хүн оролцож манай улсад менежментийн орчин үеийн сэтгэлгээ төлөвших үйл явц, аж ахуйн нэгж, байгууллагуудын чадамж, бизнесийн амжилтанд хүрэх арга зам, стратегийн удирдлага, компанийн засаглал ба нийгмийн хариуцлагын шүтэлцээний талаар санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Уг зөвлөлгөөний үеэр бизнесийн салбарынхны зовлонг ойлгож, энэ тал дээр таатай бодлого явуулж, холбооны үйл ажиллагааг дэмжсээр ирсэнд талархалаа илэрхийлж, ММХ-ны тэргүүн, профессор Д.Цэрэндорж холбооныхоо хүндэтгэлийн цомыг “Менежер” сэтгүүлийн дугааруудын хамт Засгийн газрын тэргүүнд гардуулсан.
Дашрамд сонирхуулахад: Монголын менежментийн холбооноос жил бүр зохион байгуулдаг Менежментийн дээд өргөмжлөл гардуулах ёслолоос 2004 онд улс төр нийгмийн салбарын “Шилдэг менежер “-ээр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд шалгарч байсан байна.

admin

%A, 05UTCTue, 05 Apr 2011 09:05:07 +0000 %e. %B %Yadmin
Уг зөвлөлгөөний үеэр бизнесийн салбарынхны зовлонг ойлгож, энэ тал дээр таатай бодлого явуулж, холбооны үйл ажиллагааг дэмжсээр ирсэнд талархалаа илэрхийлж, ММХ-ны тэргүүн, профессор Д.Цэрэндорж холбооныхоо хүндэтгэлийн цомыг “Менежер” сэтгүүлийн дугааруудын хамт Засгийн газрын тэргүүнд гардуулсан.
%A, 05UTCTue, 05 Apr 2011 09:05:20 +0000 %e. %B %Y