Нийтэлсэн өдөр: 29/03/2012 Нийтэлсэн: admin Comments: 0

Олон улсын менежментийн боловсролын сангаас гаргасан “Менежментийн боловсролын өнөө ба ирээдүй” нийтлэлийг та бүхэндээ товчлон хүргэж байна.

Эдийн засгийн интеграц

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд хил, хязгааргүй мэт болж худалдаа, тээвэр, ажиллах хүч ихээхэн хэмжээгээр шилжих болсон билээ. Энэ нь улс орнуудын эдийн засгийг улам нэг нэгнээсээ хамааралтай болгож байна. Тухайлбал, 1970 оноос 2004 оны хооронд дэлхийн үйлдвэрлэл 25 хувиар нэмэгдсэн. Экспорт 1980 онд 20 хувь, 1970 онд 15 хувь байв. Үүний шалтгаан нь чөлөөт эдийн засагтай холбоотой. Жишээлбэл, 1975 оныхтой харьцуулахад чөлөөт зах зээлтэй орнуудын тоо 28 хувиар өссөн.Түүнчлэн  зөвлөлт холбоот улсын задрал Хятад, Энэтхэгийн үсрэнгүй хөгжил, хөрөнгө оруулалтыг татсан нь үүнд нөлөөлсөн юм. Түүнчлэн Европын холбоо болон бүс нутгуудын эдийн засгийг нэгтгэсэн байгууллагууд бас нөлөөлжээ. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар 2030 онд дэлхийн нийт худалдаа 27 их наяд хүрнэ гэж тодорхойлсныг бодоход менежментийн боловсрол энэхүү өсөлтөнд чухал үүрэг гүйцэтгэх нь харагдаж байна.

Менежментийн боловсролын эрэлт

Менежментийн боловсролын эрэлт хэрэгцээ болон боловсролд хандах олон улсын хандлагыг дэлгэрүүлэн авч үзье. Эдийн засгийн интеграц ба глобалчлал нь менежментийн боловсролын эрэлтийг ихээхэн нэмэгдүүлж байна. Мэдээжийн хэрэг энэхүү эрэлт нь дан ганц глобалчлалын улмаас үүсээгүй бөгөөд хөрөнгө оруулалт ихээхэн үүрэг гүйцэтгэж байгааг мартаж болохгүй. Боловсрол болон сургалт нь улс орны өрсөлдөх чадварт хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл учир боловсролын чадварлаг хүний нөөц, мэдлэг бүтээх, сургалтын инновацийг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг. Өнөөдөр боловсролын олон байгууллагууд дэлхийн нэр хүндтэй сургуулиудтай холбоо тогтоож үйл ажиллагаа, бодлого, системээ өөрчлөн ажиллаж байна. Хөгжиж буй орнуудад чадварлаг менежерүүд дутмаг байна. Тухайлбал, Маккинзей компанийн хийсэн судалгаагаар Хятад улсад чадварлаг дээд шатны менежерүүд 3000-5000 байгаа нь хангалтгүй бөгөөд дараагийн 10 жилд энэхүү эрэлт 75000 болтлоо өснө гэсэн судалгаа гарсан байна.

Байгууллагын удирдлага ба соёлын уялдаа

Харвардын их сургуулийн доктор Панкаж Гемават хэлэхдээ “Бид глобалчлал гэж ярьдаг ч бүх компаниуд тухайн орон нутгийн соёл, түүхэнд хамааруулж менежментээ явуулдаг” гэсэн байдаг. Тиймээс менежментийн боловсролд өөрийн болон гадны орнуудын соёлыг хичээлийн хуваарьтаа оруулан сургалтаа явуулах нь өндөр ач холбогдолтой.

Хүн ам зүй

Дэлхийн хүн ам 7 тэрбумаас 2030 онд 8 тэрбумд хүрнэ. Энэхүү өсөлт нь их мэт санагдаж байв ч 1980-2005 оны хооронд дэлхийн хүн ам 2 тэрбумаар өссөнийг бодвол өсөлт удааширч байна. Дэлхийн хүн амын өсөлтийг дангаар авч үзэхийн оронд хаана хүн ам өсөж, хаана буурч байгааг тогтоох нь үр дүнтэй. Ирээдүйн хүн амын өсөлтийн 90 хувь нь хөгжиж буй орнуудад ноогдоно. Питер Дракар “ирээдүйд компанийн стратеги хүн ам зүй дээр ихээхэн тулгуурлах болно” гэж хэлсэн нь зүгээр ч нэг үг биш юм.

Хүн ам зүйн насны шилжилт

Хүн амын өөрчлөлт чухал ч насны шилжилт, өөрчлөлтүүд үүнээс илүү чухал юм. Судалгаагаар 40-өөс дээш насны хүмүүсийн тоо улам нэмэгдэхээр гарсан. Африкт 39-өөс доош насныхан нийт хүн амын 82 хувь, харин Европын орнуудад 49 хувийг эзэлж байна.Хөгжиж буй орнуудад менежментийн боловсролын эрэлт нэмэгдэх тул энэ нь тухайн улс оронд бас эрсдэл дагуулж болно. Харин хөгжингүй орнуудын сургуулиуд ашгаа тогтворой байлгах, өсгөхийн тулд гадаад оюутнуудыг ихээр элсүүлж байна. Бизнесийн сургуулийн хичээлийн хуваарь ч хүн ам зүйн өөрчлөлтийн улмаас өөрчлөгдөнө. Эдийн засагт олон оюутнуудыг сургах эрэлт гарч шинэ шинэ их дээд сургуулиудыг байгуулна гэдэг нь тодорхой.

Мэдээлэл, харилцааны технологи

Боловсрол бол мэдээлэл, технологийн хамгийн том хэрэглэгч нь байдаг. Боловсролын байгууллагын менежментийн систем, онлайн сургалт, захиргаа, судалгаа, хамтын ажиллагаа, архив, номын сан, маркетинг зэрэгт мэдээлэл, технологи өргөнөөр ашиглагддаг.

Нийгмийн хариуцлага, захиргаа ба тогтвортой байдал

Бизнесс болон бизнесийн сургуулийн манлайлал

Шинээ санаа, хандлага, арга хэлбэрийг бизнесийн байгууллага санаачилж байхуу эсвэл бизнесийн их дээд сургуулиуд уу? гэдэг дээр хүмүүс маргалддаг. Хариулт нь хоёулаа санаачилж байх ёстой юм.Дэлхийн улс орнуудын бизнесийн их, дээд сургуулиуд ганцаарчилсан болон хамтарсан байдлаар дараах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.Дэлхийн бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэх зорилгоор байгуулагдсан Их Дээд Сургуулиудын холбоо бизнесийн ёс зүйг хэр зааж, хөгжүүлж байгаагаар нь шилдэг сургуулийг шалгаруулдаг.Аспений бизнесийн сургууль нийгэмд ёс зүй зөвтэй, хүмүүжилтэй, мэдлэгтэй оюутнуудыг бэлтгэх зорилготой олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Европын бизнесийн академи 2002 онд байгуулагдсан бөгөөд компани, их сургууль, боловсролын байгууллагыг холбох үүрэгтэй бөгөөд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилготой ажилладаг.Дэлхийн оюутнуудыг холбон шинэ залуу лидерүүдийг бэлтгэхэд нөлөө үзүүлэх зорилготойгоор Нэт Импакт байгууллага байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.Дэлхийн улс орнуудын хувьд чанартай боловсрол олгож сайн сургууль байхаас илүү сайн зүйл хийдэг сургууль болох бүрэн боломжтой. Бизнесийн сургуулиуд төгсөгчдөө чадварлаг мэргэжилтэн болгож сургахаас гадна нийгэмд үр өгөөжтэй хүмүүн болгон бэлдэх хэрэгтэй. Менежментийн боловсролын сүүлийн үеийн ололт амжилтыг дурьдахаас өмнө өнөөгийн нийгэмд тулгарч байгаа томоохон хоёр хандлагыг анхаарах хэрэгтэй. Нэгд, өөрчлөлт өнгөрснөөс илүү хурдацтай явагдах болсон. Улс орнуудын эдийн засаг, мэдээллийн технологи, нийгмийн хэрэгцээ, ажиллах хүчний хараат байдал ихсэж байгаа нь бизнесийн сургуулиас илүү ихийг хүлээх, цаг тухайд нь шинэчлэл хийж байхыг биднээс шаардаж байна. Хоёрт глобалчлалын улмаас гадны нөлөөлөх нөлөөлөл улам ихэссэн. Ирээдүйд дайн, бослого, төрийн эргэлт, гоц халдварт өвчний давтамж, далайц, эдийн засгийн хямрал зэрэг нь ихсэж байгаа тул улс орнуудад гэнтийн цохилт болж байна.

Менежментийн сургалтан дахь сүүлийн үеийн ололт амжилт

Боловсролын зэргийн бүтэц

Дэлхийн улс орнуудад боловсрол бакалавр, магистр, доктор гэсэн зэргүүдэд хуваагддаг. Зарим улс орнуудад докторын сургалтанд хамрагдахад магистрын зэрэг шаардлаггүй. Гэвч ихэнх тохиолдолд сургуулиудад боловсролын зэрэг, нэрээрээ ялгарахаас биш өгч буй мэдлэгээрээ ялгардаггүй дутагдал ажиглагддаг.

Өсөлт, хөгжил

Дэлхий дахинд бакалаврын түвшний сургалт өргөжиж байна. 2004 онд ЮНЕСКО-ын хийсэн судалгаагаар 132 сая оюутан дээд боловсрол эзэмшихээр элссэн байдаг. Үүний 26.4 хувь нь бизнес, менежментийн чиглэлээр аж. Дэлхийн банкны судалгаагаар 2005 онд дээд боловсролд 300 тэрбум доллар зарцуулагдсан бөгөөд түүний 30 тэрбум доллар нь бизнесийн сургалтанд зарцуулагдсан тоо гарчээ. 2006 оны судалгаагаар 17,000 гаруй их дээд сургуулиуд менежмент, бизнесийн мэргэжлээр оюутан бэлтгэсэн байдаг. Олгож буй мэргэжлийн зэргээр нь авч үзвэл улс орнууд хоорондоо адилгүй байдаг байна. Тухайлбал Хятад улсад 1,400 их сургууль байдаг боловч 100 нь л магистрын түвшний сургалттай аж. Харин Мексик улсад 1,000 бизнесийн сургуулийн 450 нь магистрын зэрэг олгодог байна.

Менежментийн боловсролын өсөлт

2006 оны хийсэн ЮНЕСКО-ын судалгаагаар 1991 онд 68 сая оюутан менежментийн дээд боловсрол эзэмшсэн бол 2004 онд энэ тоо 132 сая болж  хоёр дахин нэмэгдсэн байна. Бүс нутгаар нь авч үзвэл Хөгжингүй орнуудад багассан дүнтэй гарсан бол хөгжиж буй орнууд болох зүүн Ази, Энэтхэг болон өмнө Америкт өссөн дүнтэй гарчээ. Магистрын зэрэг  олгодог их, дээд сургуулиуд дэлхий дахинд 2000-аас 2004 онуудын хооронд 17 хувиар өссөн байна.

Оюутны шилжилт хөдөлгөөн

2004 онд 2.5 сая оюутан гадны улсуудад суралцсан байна. Энэ нь 1999 оныхтой харьцуулахад 41 хувиар өсчээ. АНУ, Англи, Герман, Франц, Австрали, Япон зэрэг орнуудад гадаад оюутнуудын элсэлт дотоодынхоос даруй 41 хувиар өсжээ. 2025 он гэхэд гадаад оюутнуудын тоо 7.2 саяд хүрнэ гэж судалгаагаар тогтоожээ.

Хувийн сургуулиудын өсөлт

Өмнөд Америкийн хувийн их, дээд сургуулиуд нийт элсэгчдийн 50-иас дээш хувийг элсүүлсэн гэсэн судалгааг ЮНЕСКО 2006 онд гаргажээ. Япон, Солонгос, Филиппин, Индонез зэрэг азийн орнуудад энэ тоо ихсэж улсын их сургуулиудаас илүү оюутнуудыг элсүүлэх болсон байна.Улсын их дээд сургуулиуд ч сургалтын шинэ арга барилуудыг нэвтрүүлж байна. Зайн сургалтыг явуулж байгаагийн ихэнх нь улсын сургуулиуд байдаг. Түүнчлэн бизнесийн улсын сургуулиуд бусад мэргэжлийн сургуулиудыг бодвол өөрчлөлтийг илүү хурдан хийдэг нь харагдсан байна.

Сургалтын чанар

Оюутнуудын тоо өсөхийн хэрээр их дээд сургуулиуд ихээр байгуулагдаж байгаа нь сайшаалтай ч хэр чанартай сургалт явуулж байгаа нь өөр хэрэг юм. Өөрчлөлт хурдан явагдахын хэрээр чанартай, шинэлэг мэдлэг олгох нь улам төвөгтэй болж байгаа бөгөөд магадлан итгэмжлэлээр л сургуулиудын сургалтын чанарыг хянаж болох юм.

Дээд боловсрол дахь хараат бус байдал

Боловсролын салбар дахь хараат бус байдал нь олон зүйл дээр тогтдог. Тухайлбал, сургалтын төлбөрөө тогтоох, стратеги, зорилтоо тодорхойлох, бодлого, багшлах бүрэлдэхүүнээ өөрчлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмших зэрэг нь энд орох бөгөөд энэ нь тухайн сургуулийн тогтвортой байдал, өрсөлдөх чадварт шууд нөлөөлдөг. Үүний үр дүнд сургуулиуд өөрчлөлтөнд хурдан шуурхай дасан зохицож сургалтын хөтөлбөрөө өөрчлөх, чадварлаг багш, ажилтнуудыг өөртөө татах боломж бүрддэг байна.

Менежментийн боловсрол дахь санхүүжилтийн хүндрэл

Сургалт, судалгаанд санхүүжилт хангалтгүй байх нь элбэг. Дэлхийн аль ч улс оронд улсын сургуулиудад хуваарилагдах улсын төсөв ихэнх тохиолдолд нэг хэвийн эсвэл буурсан үзүүлэлттэй гарсаар байна. Сургуулиуд өөрсдийгөө санхүүжүүлэхийн тулд сургалтын төлбөрөө өсгөх ганцхан зам үлддэг. Их дээд, сургуулиуд орлогоо ихэсгэх зорилгоор оройн болон богино хугацааны бакалавр, магистрын сургалтын явуулах нь ихсэж байгаа нь чанаргүй сургалтанд хүргэж эхлээд байна. Зарим улс орнуудын магистрын зэрэгтэй хүмүүсийн нас залуужиж албан байгууллагууд бизнесийн удирдлагын магистрын зэрэгт үл итгэсэн байдлаар хандах хандлага ажиглагдаж байгааг анхаарах хэрэгтэй. Улсын их дээд сургуулиудын хувьд техник, технологи, судалгаа явуулах нь улс орны эдийн засгийн байдал, төсвөөс ихээхэн хамаардаг. Францын Гренобл Эколе дэ Менежмент сургуулийн захирал “зардал өсөж байгаа үед чанартай сургалт, чадварлаг ажилтнуудыг бэлтгэх нь хүндрэлтэй болоод байгаа учраас ойрын хэдэн жилийн дотор их дээд сургуулиуд судалгаа гэдэг зүйлээ үйл ажиллагаанаас хасаж дан сургалтан дээр анхаарах болно” гэж хэлсэнийг санах хэрэгтэй юм.

Бизнесийн сургуулийн багш, ажилтнууд

Багш ажилтны сургах хүсэл, эрмэлзэл, оюутны сурахад шаардлагатай хөрөнгө санхүү, сурах хүсэл, зорилго хоёр нийлж байж дээд боловсрол эзэмшдэг. Их сургуулиуд чадварлаг оюутнуудыг хайдаг гэвч оюутнууд чадварлаг багш нараар хичээлээ заалгадаг болов уу? Гэсэн асуулт гарч ирнэ. Чадварлаг багш нарыг олох хэцүү, цалин хөлс өндөр шаарддаг, тогтвортой ажиллуулахад бэрхшээлтэй зэрэг асуудлууд гардаг.

Доктор, профессорын хомсдол

Дэлхийн бизнесийн их, дээд сургуулиудын холбооны явуулсан судалгаагаар 90% нь доктор болон түүнээс дээш зэрэгтэй багш, сургагч нарыг ажилд авах, хадгалахад хүндрэлтэй ба докторын зэрэг хамгаалах сонирхолтой хүмүүсийн тоо эрс буурч байна. АНУ-д 2012 он гэхэд боловсролын салбарт 2,500 эрдмийн зэрэг цолтны эрэлт гарах нь тогтоогджээ.Чадварлаг багш нарыг ажилд авах гэхээр цалин багатай, судалгаа хийлгэхэд санхүүжилт хүрэлцдэггүйгээс гадна олон улсын бизнесийн мэдлэг, чадвартай хүмүүс цөөн байдаг. Ихэнх ажилтнууд өндөр цалин амласан албан байгууллагад ордог гэсэн судалгаа байдаг. Үүний үр дүнд их, дээд сургуулиуд туршлага, чадвар өгөхөөс илүүтэйгээр ерөнхий мэдлэг өгөх багш нарыг ажилд авдаг нь өнөөгийн бэлтгэгдэж буй оюутнаас бэлхнээ харагддаг. Үүний зэрэгцээ их, дээд сургуулиуд магистрын сургалт явуулах нь олон оюутныг хамарч байгууллагын нэр хүндэд эерэгээр нөлөөлдөг бол докторын сургалтанд цөөхөн оюутан хамрагддаг, сургалтанд хөрөнгө, хүчин чармайлт ихээхэн шаарддаг учир нэлээд тохиолдолд татгалзаж байна.

Бизнесийн боловсролын ирээдүй

Докторын зэргийн хомсдол нь дэлхийн менежментийн боловсролд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Ойрын хэдэн жилд зарим сургуулиуд чанартай боловсрол олгож чадалгүй хаалгаа барих нь тодорхой. Энэ үзэгдэл хөгжиж буй орнуудад тохиолдох нь элбэг байх болов уу. Ер нь ойрын ирээдүйд ямар, хаанахын сургуулиуд дэлхийн түвшний мэдлэг олгох чадах эсэх нь тодорно. Хөгжиж буй орнуудад чадварлаг менежерийн эрэлт ихсэх нь тодорхой тул хөгжингүй орнуудын сургуулиуд Энэтхэг, Хятад зэрэг орнуудад салбаруудаа нээн ажиллуулж эхлээд байна.

Менежментийн боловсролд тулгарч буй дөрвөн бэрхшээл

1. Өсөлт. Өнөөгийн бүхийл үзүүлэлт, шалгуурууд бизнесийн боловсролыг зогсолтгүй хөгжүүлэхийг биднээс шаардаж байна. Өсөлт гэдэг нь олон давуу талтай ч хэрхэн сургалтаа чанартай хэвээр байлгах вэ? гэдэг асуулт гардаг.Сүүлийн жилүүдэд олон их, дээд сургуулиуд байгуулагдаж байна. Гэвч чанар гэдэгт боловсролыг үргэлж дагаж байдаг зүйл гэдгийг мартаж болохгүй. Оновчтой санхүүжилт, магадлан итгэмжлэлээр чанарыг хадгалж болно. Бизнесийн сургуулиудад чадварлаг, эрдмийн томоохон зэрэг, цолтой багш нарын эрэлт гараад байгаа. Тиймээс ирээдүйн чадварлаг менежерүүдийг бэлтгэхийн тулд улс орнууд юуны түрүүнд докторын зэргийн сургалтыг дэмжин оюутнуудыг элсүүлэх нь бидний ирээдүйн баталгаа мөн.

2. Дэлхийн бизнесийн шаардлагыг орон нутагт нэвтрүүлэх нь. Улс орнуудын эдийн засгийн хараат байдал нь тухайн улсын боловсролыг өөрчилж хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг биднээс шаардаж эхэлсэн. Олон оюутнууд дотоодын шаардлагыг хангахын тулд гадаад орныг зорьж суралцаж байна. Гадаадын их, дээд сургуулиуд хөгжиж буй орнуудад салбараа байгуулж оюутнуудыг татан орон нутгийн сургуулийг хүндхэн байдалд оруулж эхэлж байгаа тул цаг нь оройтойгүй байгаа дээр шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх нь нэн чухал болоод байна. Үүний нэг арга нь гадны сургуультай хамтран хөтөлбөр боловсруулах, гадаадын чадварлаг багшийг авч ажиллуулах зэрэг алхмууд юм.

3. Чанарын баталгаа. Их дээд сургуулиуд өөрийн гэсэн бодлого, зорилго, соёл, хөрөнгө, стратеги, түүхтэй байх нь ажилтан болон оюутнууд өөрсдийн хүссэн зорилгодоо хүрэхэд чухал үүрэгтэй ба инновацыг дэмжиж өгдөг талтай. Оюутнууд, ажилтнуудын хөдөлгөөн нэмэгдэж байгаагийн хэрээр тэднийг тогтоон барих сургалтын чанар нэн тэргүүнд тавигдаж байна. Чанар нь сургуулийн оюутан, ажилтнуудад амласан амлалт хэр биелэгдэж байгаагаас хамаардаг. Нээлттэй байдал чанарт ихээхэн нөлөөлдөг. Сургуулийн юу хийж яаж байгаа, дүнгийн систем, арын хаалга, дүн, диплом худалдан авах зэргийг зогсоох нь сургуулийн нэр хүндийг өргөдөг зүйлүүд юм.

4. Байгууллагын ирээдүйн хэрэгцээг дээд боловсролд нэвтрүүлэх. Өнөөгийн үсрэнгүй хөгжил олон улсын байгууллагууд орон нутгийн сургуулиудаас ерөнхий мэдлэгтэй оюутны оронд олон улсын түвшинд ажиллах чадвар эзэмшсэн хүмүүсийг л ажилд авах сонирхолтой байдаг. Байгууллага бол зах зээлээ дагаад мөнхийн өөрчлөгдөж байдаг. Их, дээд сургуулиуд яагаад өөрчлөлтийг хийж чадахгүй байна вэ? Шүүмжлэгчдийн хэлж байгаагаар сургуулиуд бизнест хэрэгтэй чадвар олгохоос илүүтэйгээр онолын мэдлэг өгдөг оршдог гэж үздэг. Зарим сургуулийн зааж байгаа зүйл нь бизнесийн шаардлагыг хангадаггүй эсвэл хоцрогдсон байдаг.Үүнийг шийдвэрлэхийн тулд их дээд сургууль бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж хоорондоо харилцан, боловсролын ирээдүйгээ хамтран тодорхойлдог байх нь хамгийн үр дүнтэй арга юм.

Зөвлөмж

1. Олон улсын болон орон нутгийн чанарыг хангах

a. Дэлхийн боловсролын холбоо болон менежментийн байгууллагууд хамтран бизнесийн сургуулийн магадлан итгэмжлэлийг бусад мэргэжлийнхээс ялгаж тэднийг иргэдэд мэдээлэх ажлыг хийх нь чухал байна. Энэ нь бизнесийн боловсролыг бусдаас ялгаж өгөхөөс гадны сургуулийн чанарыг нэмэгдүүлэх гол хөшүүрэг болно

b. Тухайн улс орон болон бүс нутагт тохирсон магадлан итгэмжлэлтэй болох хэрэгтэй. Ихэнх хөгжингүй орнуудын сургуулиуд эдгээр магадлан итгэмжлэлийн шаардлагыг хангахгүй ч загвар болох нь тогтмол сайжруулалтыг тэднээс шаардах юм.
2. Бизнес болон улс төрийг байгууллагыг нийгмийг хэрэгцээ лүү хандуулах. Түүхэнд хувийн бизнесийн сургуулиуд бизнесийн байгууллагатай ойр ажилладаг. Магадлан итгэмжлэлийн ерөнхий шаардлага дээр бизнесийн байгууллагатай хамтран ажиллахыг шаарддаг. Олон улсын болон улс орны менежментийн байгууллагууд бизнес, улс төрийн тэргүүнүүдтэй хамтран ажилладаг нь эерэг үр дүнд хүргэдэг. Менежментийн боловсрол дахь бизнесийн хөрөнгө оруулалт ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэхүү хамтын ажиллагааг менежментийн холбоонууд зохион байгуулж гүүр нь болж ажиллах нь чухал юм.
3. Докторын түвшний боловсролыг дэмжин хөрөнгө оруулалт болон бусад асуудлуудыг нь шийдэх. Ямар ч сургуулийн өрсөлдөх чадвар чадварлаг, туршлагатай багшаас шалтгаалдаг. Гэвч энэхүү асуудлыг шийдвэрлэх нь тийм ч амар биш. Нэг арга нь олон улсын байгууллагатай хамтран болон программаа шинэчлэх явдал юм. Хамтын ажиллагааны үр дүнд докторын зэргийн сургалт хөгжих боломжтой. Их сургуулийн талаас докторантуудад цаг гаргаж судалгаа хийх боломжийг нь хангах нь чухал юм.
4. Бизнесийн сургуулийн хамтын ажиллагааг сайжруулах. Олон улсын бизнесийн сургуулиуд хамтран ажиллах нь дээрх бэрхшээлүүдийг даван туулахад чухал үүрэгтэй юм. Их, дээд сургуулиуд хамтран хөтөлбөр, төсөл, судалгаа явуулах нь өнөөгийн бизнесийн өөрчлөлтүүдэд хурдан хандаж шаардлагатай өөрчлөлт, сайжруулалтыг хийх боломж бүрдэх юм. Олон улсын болон орон нутгийн холбоонууд бизнесий сургуулиудын хооронд хэлэлцүүлэг явуулах асуудлаа тодорхойлон хэрхэн хамтран шийдвэрлэх талаар гарц хайх зэрэг нь бас нэг чухал зүйл юм.

Бид сэтгүүлийнхээ энэхүү дугаараар Олон улсын менежментийн боловсролын сангаас гаргасан “Менежментийн боловсролын өнөө ба ирээдүй” нийтлэлийг та бүхэндээ товчлон хүргэж байна.

<strong>Эдийн засгийн интеграц</strong>

Сэтгэгдэл үлдээх