Нийтэлсэн өдөр: 07/10/2013 Нийтэлсэн: admin Comments: 0

“Менежментийн боловсрол: агуулга, арга, туршлага” сэдэвт Зөвлөлдөх уулзалтыг Монголын Менежментийн холбооноос эрхлэн Удирдлагын Академи, ШУТИС-ийн Компьютерийн техник менежментийн сургууль, “Цэцээ гүн” менежментийн дээд сургуультай хамтран зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтад төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 31 их, дээд сургууль, коллежийн удирдлагын төлөөлөл, мэргэжлийн 80 гаруй багш нар оролцож санал бодлоо солилцов. Уулзалтанд оролцогчид менежментийн ухааныг сурч судлах, түүний ололт амжилтыг үйл ажиллагаандаа чадварлагаар хэрэглэх нь хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын төдийгүй аливаа улс үндэстний хөгжил дэвшлийн чухал хүчин зүйл, түлхүүр асуудал болсоор ирснийг тэмдэглэлээ. Монгол улсын хувьд 1990-ээд оноос эхлэн энэ асуудлыг эрхэлсэн сургалт, судалгааны байгууллага олноор бий болж, мэргэжлийн тэнхим, багш нарыг бэлтгэх, сургалтын агуулга, арга хэлбэрийг сайжруулах хүрээнд багагүй туршлага, сургамж хуримтлуулсан байна гэж үзэв. Гэвч менежментийн чиглэлээр боловсрол эзэмшүүлдэг байгууллагын сургалтын агуулга, арга зүйд тавигдах стандарт, шаардлага жигд биш, мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлагын хүрэлцээ дутмаг, менежментийн ухааны зарим тулгуур ойлголт, нэр томьёо жигдрээгүй, элсэгч, суралцагч, багшлах бүрэлдэхүүний чанар чансаа жигд биш байгаад анхаарал хандуулж санал бодлоо солилцов. Зөвлөлдөх уулзалтад оролцогчид дээр дурдсаныг иш үндэс болгон менежментийн сургалтын агуулга, арга технологийг боловсронгуй болгох чиглэлээр их, дээд сургуулийн удирдлага, мэргэжлийн тэнхим, профессор-багш нарт хандан дараах зөвлөмжийг гаргав. Үүнд: Нэг. Сургалтын агуулгын талаар

  1. Менежментийн мэдлэг, ур чадвар эзэмших явдал нийгмийн бүх гишүүдийн хэрэгцээ, суурь боловсролын бүрэлдэхүүн хэсэг болсныг анхааралдаа авч их, дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрт “Ерөнхий менежмент” хичээлийг заавал үзэх хичээлийн ангилалд багтаан тусгаж нийт оюутнуудаар судлуулах.
  2. “Менежмент” хичээлийн  хөтөлбөрийн агуулгыг боловсронгуй болгохдоо ерөнхий, үйлдвэрлэлийн, хүний нөөцийн, санхүүгийн, маркетингийн хэмээн төрөлжүүлж, төгсөгчдийг мэргэшүүлэх чиглэл барихын хамт сургалтын түвшин бүрт хичээлийн агуулга, сургалтын арга, технологи ахиж байх зарчмыг баримтлах. Үүнд:
  • Бакалаврын сургалтад ерөнхий менежментийн болон мэргэшүүлэх чиглэлүүдээр суурь мэдлэг олгож, түүнийг амьдрал, үйлдлэгт хэрэглэх үндсэн ур чадвар эзэмшүүлэх. Ингэхдээ сургалтын уламжлалт аргуудыг шинэлэг арга барилтай хослуулан сургалтын орчин үеийн техник хэрэгсэл ашиглах;
  • Дипломын дараах болон магистрын сургалтын хөтөлбөрийн агуулга нь бакалаврын түвшингээс ахисан байх шаардлагыг тууштай хэрэгжүүлж, мэргэшүүлэх сургалтад ажил хэргийн мэдлэг, ур чадвар олгоход, харин магистрын сургалтад менежментийн орчин үеийн хандлага (шинэ зууны парадигм)-уудыг судлуулан шийдвэр гаргах, судалгаа хийж дүгнэлт, санал боловсруулахад хангалттай байхуйц мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд илүүтэй ач холбогдол өгөх.

Сургалтын арга, технологийн хувьд үндэсний болон сонгодог жишээ (Case)-н дээр ажиллуулах, тоон ба чанарын аргаар судалгаа хийх, арга зүй, чадвар эзэмшүүлэхийг чухалчлах; Товчоор хэлбэл, энэ шатны сургалтад оролцуулах арга давамгайлж, багш “дасгалжуулагч”-ийн үүрэгтэй байхыг чухалчлах;

  • Докторын түвшний сургалтыг Менежментийн шинжлэх ухааны орчин үеийн ололтыг судалж дэлгэрүүлэх чиглэлд мэдлэгийг шинээр бүтээх, үр дүнг нийгмийн амьдралын хүрээнд бүтээлчээр нэвтрүүлэх зорилгод чиглүүлэх;
  • Аль ч түвшний сургалтыг мэдлэг эзэмшүүлэх + ур чадварыг хөгжүүлэх +  хандлага төлөвшүүлэх гэсэн зарчмаар явуулах;

Тасралтгүй сурах, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэл, тэмүүлэлтэй, зөв сэтгэлтэй, зүтгэлтэй, хамтач, нийгэмч сэтгэлгээтэй, аливаад менежерлэг байр сууринаас хандах арга барилтай, сайн ёс зүй, өндөр соёлтой бие хүнийг төлөвшүүлэх нь сургалтын суралцагчийн хандлагыг өөрчлөх зарчмын гол агуулга, үндсэн шаардлага байх болно.

Хоёр. Багш нарыг хөгжүүлэх талаар

  1. Багш нарын онолын мэдлэг, сурган хүмүүжүүлэх ур чадвар, үйлдвэрлэлийн болон удирдахуйн дадлага туршлагыг дээшлүүлэх. Үүнд:
  • Багш нарыг өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиудын эрдмийн зэрэг олгох болон бусад хэлбэрийн сургалтад хамруулах, энэ чиглэлээр Засгийн газрын тэтгэлэг, бусад хөнгөлөлтөд хамрагдах боломжийг судалж хэрэгжүүлэх
  • Сургуулид төв, орон нутгийн төр, захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй түншийн холбоо тогоож, шинэ залуу багш нарыг дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллах арга хэлбэрийг байнга эрэлхийлж ажиллах. (Судалгаа, сурталчилгааны нэгдсэн экспедиц, аялал зохион байгуулж турших)
  • Багш нарыг судалгааны ажилд жигд татан оролцуулах, эрдэмжүүлэх чиглэлд анхаарал хандуулах
  • ММХ-ны дэргэдэх Зөвлөлдөх танхимыг түшиглэн лекц, багш нарын семинар, зөвлөлдөх уулзалтыг тодорхой давтамжтайгаар зохион байгуулж байх.
  1. Багш нарын гадаад (англи) хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургууль дундын ахисан түвшний сэдэвчилсэн зорилтот сургалт зохион байгуулах боломжийг судалж хэрэгжүүлэх.

Гурав. Сургууль, багш нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар

  1. ММХ-ны дэргэд “Зөвлөх танхим”-ыг байгуулж сургууль, багш нарын хамтын ажиллагааг дэмжих чиг үүрэгтэйгээр ажиллуулах (Танхимын үйл ажиллагааны дүрэм (эсвэл журам)-ийг тусад нь боловсруулна).
  2. Сургуулиуд (багш нар) хамтын сурах бичиг, нэг сэдэвт бүтээл бичих, мөн тус тусын ном, бүтээлийг солилцох ажлыг дэмжинэ.
  3. Багш нарыг хамтын ажиллагаатай сургуулиудаар аялуулж, мэргэжлийн лекц уншуулах, судалгааны ажлын үр дүнгээ нийтэд танилцуулах зэрэг ажлуудыг тогтмол  зохион байгуулах.
  4. Сургуулиудын дунд хамтарсан урлаг, соёл, спортын арга хэмжээг зохион байгуулах.
  5. Мэргэжлийн болон сонирхлын бүлгүүд, клуб байгуулж ажиллуулах явдлыг дэмжих.

Энэхүү зөвлөмжид дэвшүүлсэн зорилт, ажил, арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлэхэд ММХ (Зөвлөх танхим) бүх  талын дэмжлэг үзүүлэх бөгөөд Зөвлөлдөх уулзалтад оролцогч бүх талын хүчин чармайлт, идэвх оролцоо шийдвэрлэгч үүрэгтэй байх болно.

Зөвлөлдөх уулзалтад оролцогчид

Сэтгэгдэл үлдээх