Category: Мэдээлэл

Нийтэлсэн өдөр: 31/12/2014 Нийтэлсэн: admin Comments: 0

Эрхэм танд ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлье.

Холбооны үйл ажиллагаанд оролцон дэмжиж Монгол оронд менежметийн шинэ сэтгэлгээ, арга барилыг хөгжүүлэх үйлсэд гар, сэтгэл нийлэн хамтран ажиллаж ирсэн танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Он солигдох энэхүү торгон агшинд манай холбоо  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академитай урьдчилан ярилцаж тохиролцсоны дагуу, гишүүн байгууллага, дэмжигчиддээ зориулан “Бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх” дипломын сургалтын захиалгат ангийг нээх гэж байгааг танд дуулгахад таатай байна. Элсэхийг хүсэгч нь бакалаврын боловсролтой, цаашид удирдах, зохион байгуулах…

Нийтэлсэн өдөр: 31/12/2014 Нийтэлсэн: admin Comments: 0

Менежментийн X олимпиад

“Менежментийн X олимпиад” амжилттай болж өндөрлөлөө 2014-12-08 БШУЯам, Монголын их дээд сургуулийн консорциум, ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхим, “Жандагсүрэн сан”, Монголын бүтээмжийн төвөөс Менежментийн чиглэлээр сургалт явуулдаг төрийн өмчит болон хувийн их, дээд сургууль, коллежуудын дунд “Менежментийн улсын олимпиад”-ыг 2006 оноос тогтмол зохион байгуулж байгаа билээ. Энэ жил манай олимпиад зохион байгуулагдаж эхэлсний 10 жилийн ой тохиож байна. Тус олимпиадын зорилго нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, практик үйл…

Нийтэлсэн өдөр: 07/10/2013 Нийтэлсэн: admin Comments: 0

“Менежментийн боловсрол: агуулга, арга, туршлага” сэдэвт Зөвлөлдөх уулзалтаас гаргасан зөвлөмж

“Менежментийн боловсрол: агуулга, арга, туршлага” сэдэвт Зөвлөлдөх уулзалтыг Монголын Менежментийн холбооноос эрхлэн Удирдлагын Академи, ШУТИС-ийн Компьютерийн техник менежментийн сургууль, “Цэцээ гүн” менежментийн дээд сургуультай хамтран зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтад төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 31 их, дээд сургууль, коллежийн удирдлагын төлөөлөл, мэргэжлийн 80 гаруй багш нар оролцож санал бодлоо солилцов. Уулзалтанд оролцогчид менежментийн ухааныг сурч судлах, түүний ололт амжилтыг үйл ажиллагаандаа чадварлагаар хэрэглэх нь хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын…

Нийтэлсэн өдөр: 20/05/2013 Нийтэлсэн: admin Comments: 0

“Менежментийн боловсрол: агуулга, арга хэлбэр, туршлага” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно.

Хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллага, улс үндэстний хөгжил дэвшлийн түлхүүр болсон менежментийн ухааныг сурч, судлах, түүний ололт амжилтыг үйл ажиллагаандаа чадварлагаар хэрэглэх асуудал өнөө үед онцгой ач холбогдолтой болж байгаа билээ. Энэ утгаар Монгол улсын хувьд ч ардчилал, зах зээлд шилжиж эхэлсэн 1990-ээд оноос эхлэн Менежментийн сургалт, боловсролын асуудлыг эрхэлсэн сургалт, судалгааны байгууллага олноор бий болж, мэргэжлийн тэнхим, багш нарыг бэлтгэх, сургалтын агуулга арга хэлбэрийг сайжруулах хүрээнд багагүй…

Нийтэлсэн өдөр: 20/02/2013 Нийтэлсэн: admin Comments: 0

Менежментийн шилдэгүүдийг шалгаруулав

Монголын Менежментийн Холбооноос 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Менежментийн Шилдэгүүдийг Шалгаруулах ёслол”  2013 оны 2 сарын 08-нд болж өнгөрлөө. Энэ удаагийн шилдэгүүдийн шагналын салхийг хагалж “Скайтел” грүппийг үйлчилгээний арга хэлбэр, технологийг боловсронгуй болгож, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, орчин үеийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, мөн ажилтнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлж, төгс чанарын менежментийг хэрэгжүүлэн үр дүнтэй ажилсаныг нь үнэлж “Шилдэг менежменттэй байгууллага”-р тодруулсан байна. Харин “Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч шилдэг аж ахуйн…