Category: Мэдээлэл

Нийтэлсэн өдөр: 05/04/2011 Нийтэлсэн: admin Comments: 0

Таны анхаарлыг татах таван 11

2011 оны 11 дүгээр сарын 11-ний 11 цаг. Энэ бол Манай холбооны 20 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ албан ёсоор эхлэх тов. Энэхүү ойгоо угтаж тус холбооны зүгээс Монголын нийгэмд нөлөө бүхий 11 томоохон, бүтээлч ажлыг хийхээр төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл 11-11-11-11 бас дахин 11 буюу таван 11. Үүнд: Холбооны үйл ажиллагааны зорилго, чиглэл, алс хэтийн зорилт, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, сурталчлах, гишүүн байгууллагуудтай улам нягт…

Нийтэлсэн өдөр: 05/04/2011 Нийтэлсэн: admin Comments: 0

Мэдэхгүйгээс чадахуй дор хэмээх менежерийн сургалт эхэллээ

Монголын Менежментийн Холбооноос жижиг дунд бизнес эрхлэгчид, компанийн удирдлага, ажилтнуудад зориулж “Мэдэхүйгээс Чадахуйд” сэдэвт Менежерийн сургалтыг 2011 оны 1 сараас эхлэн зохион байгуулах гэж байна. Сургалтын зорилго: Тодорхой туршлага хуримтлуулсан болон үйл ажиллагаагаа шинэ тутам эхэлж буй биенес эрхлэгчид, компанийн бүх шатны менежерүүдэд менежментийн орчин үеийн мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршино. Сургалтын онцлог, арга хэлбэр: Сургалтыг менежментийн шинэ үзэл баримтлал, хөгжлийн хандлага, практикт шууд хэрэгжихүйц шилдэг туршлагад тулгуурлан…

Нийтэлсэн өдөр: 05/04/2011 Нийтэлсэн: admin Comments: 0

Азийн менежментийн байгууллагуудын холбооны ээлжит хурал Монголд болно

Азийн менежментийн байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал саяхан Хонг-Конг хотноо болов. Энэхүү хуралд Монголын менежментийн холбооны тэргүүн профессор Д.Цэрэндорж тус холбоог үүсгэн байгуулагч, захирлуудын зөвлөлийн гишүүний статустайгаар оролцож, гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурлыг 2012 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсон байна. Энэ үеэр Хонг-Конгийн менежментийн холбооны 50 жилийн ойд зориулсан Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: “Менежментийн инноваци” сэдвийн доор олон улсын бага хурал болжээ. Уг хуралд дэлхийн олон орны нэрт эрдэмтэн, судлаачид,…

Нийтэлсэн өдөр: 05/04/2011 Нийтэлсэн: admin Comments: 0

Менежментийн ажил хэргийн тоглолт болно

Монголын Менежментийн холбоо  нь олон улсын зөвлөхүүдийн оролцоотойгоор их, дээд сургуулиудын дунд  “Менежментийн ажил хэргийн тоглолт”-ыг  ирэх 3 сард  зохион байгуулна. Энэхүү тоглолтод  нь оролцогчид  бизнесийн байгууллагын удирдах  ажлыг зохиомлоор бий болгосон  бодит  нөхцөл байдалд мэдлэг, дадлага, чадварыг  богино хугацаанд олж авах сургалт хөгжлийн  цоо шинэ хэлбэр юм. Одоогийн байдлаар уг тоглолтод  МУИС-ийн Эдийн засгийн сургууль, СЭЗДС, Удирдлагын академи, ХААИС-ийн ЭЗБС, ШУТИС-ийн КТМС зэрэг  их дээд сургуулиуд оролцохоор болжээ. Мөн…

Нийтэлсэн өдөр: 05/04/2011 Нийтэлсэн: admin Comments: 0

Менежментийн улсын олимпиад шинэлэг агуулга, хэлбэртэй болж шилдгүүдээ тодрууллаа

ХААИС, Эдийн засаг, бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим, БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газар, Монголын менежментийн холбоо, Жандагсүрэн сан хамтран зохион байгуулсан менежментийн VI олимпиадын аваргууд тодорлоо. Олимпиадад нийслэлийн болон орон нутгаас ирсэн төрийн болон хувийн өмчит 17 сургуулиудын оюутнууд оролцож 3 оюутнаар баг бүрдүүлэн оюун ухаан, ур чадвараа сорьсон байна. Уламжлал болсон энэ жилийн олимпиад хоёр өдөр үргэлжилж, шалгаруулалтыг холбогдох их, дээд сургуулийн багш нарын төлөөлөл бүхий мэргэжлийн комисс кейс ажиллах, тест…