Бидний менежмент

Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн захирагч, Удирдахуйн ухааны доктор Ц.Цэрэндорж, магистр С.Цэрэндамба нар уншигчдын хүсэлтээр “Бидний менежмент” номоо дахин хэвлүүлэн гаргажээ.

Энэхүү гурав дахь номоо бичихдээ төрийн албаны тусгай чиг үүрэг бүхий байгууллага болох Зэвсэгт хүчин, Цагдаа, Дотоодын цэрэг, ШШГЕГ, Онцгой байдлын албаны анги салбарын дарга нартай уулзаж, тэдний санаа бодлыг тодорхой тусгажээ.
Мөн тухайн байгууллагыг олон жил удирдсан дээд албан тушаалын хүмүүс, эрдэмтдийн зөвлөмжийг санаа болгон авсан нь номыг өргөн хүрээг хамрах боломжийг нээж өгсөн байна.
Улсын салбарын шинэ удирдлага, төрийн албаны манлайлал, мэдлэгийн менежмент, удирдлагын уламжлал, шинэчлэл зэрэг орчин үеийн төрийн албаны шинэчлэлтэй холбоотой асуудлууд нь зөвхөн хүчний байгууллагуудад төдийгүй төрийн албыг гүйцэтгэж бүх шатны албан тушаалтнуудад нэгэн адил хамаатай нэн чухал ач холбогдолтой сэдэв юм. Мөн Чингис хааны менежментийн тухай өөрийн гэсэн өнгө аясаар товчхон бичсэн боловч энэ нь номын агуулгыг тодорхой хэмжээгээр баяжуулсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.
Энэ номыг Та уншсанаар менежментийн шинжлэх ухааны онол, түүнийг албандаа хэрэгжүүлэхийн ач холбогдол, орчин үеийн асуудал, төрийн албаны шинэчлэлийн талаар мэдлэгтэй болох бөгөөд чухамхүү яаж манлайлж, багаараа хэрхэн үр ашигтай ажиллах дэвшилттэй арга барилыг эзэмшихэд тус нэмэр болно.
Мөн стратегийн болон эрсдлийн менежментийн асуудлыг анх удаа хөндөж тавьсан нь аливаа байгууллагыг толгойлж буй менежерүүд болон их, дээд сургуулийн багш, оюутнуудад хэрэгцээтэй номын нэг болжээ

Номыг захиалан авахыг хүсвэл tserendorjt@yahoo.com дараах хаягаар холбоо бариарай.



Гадаад харилцаа

Copyright © 1991-2009 Монголын менежментийн холбоо