Л. ДондогDondog.L

Овог нэр:Лувсан -Очир
Нэр: Дондог
Төрсөн газар: Төв аймаг Дэлгэрхаан сум
Төрсөн огноо: 1946 он

 

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1962-1966 онд Санхүү, эдийн засгийн техникумын нягтлан бодогч
  • 1972-1976 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засагч
  • 1982-1986 онд ШУА-ын Эдийн засгийн хүрээлэнгийн аспирантур
  • АНУ, Унгар, Болгар, ЗХУ, Япон, Филиппин, Гонгконг, Солонгос зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлсэн.

 

Ажлын туршлага:

  • 1965-1966 онд Төв аймаг, Баян сум, Монгол-Польшийн найрамдал нэгдэлд нягтлан бодогч
  • 1966-1967 онд Төв аймгийн АДХГЗ-нч ХААУГ-т байцаагч-нягтлан бодогч
  • 1967-1972 онд Төв аймаг Сэргэлэн сумын Авдархангай нэгдэлд ерөнхий нягтлан бодогч
  • 1972-1988 онд ШУА-ын Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1988-1992 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнд секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • 1992-1995 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал
  • 1993-2006 он Сангийн сайдын дэргэдэх НББ-ийн мэргэжлийн зөвлөлийн дарга
  • 1998-2002 онд Найдвар Аудит ХХК –ийн ерөнхий захирал
  • 2002-2005 он СЭЗЯ-ны НББ-ийн бодлого, арга зүйн газрын дарга
  • 1997-2009 он Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч
  • 2007 оноос МАХН Хяналтын Ерөнхий хорооны дарга
  • 2009 оноос Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн

 

Гавьяа шагнал:

  • МУ-ын Гавьяат эдийн засагч
  • Алтан гадас одон
  • Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • Санхүү, банкны тэргүүний ажилтан
  • Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдэг
  • Төрийн хяналт шалгалтын тэргүүний ажилтан
  • Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан
  • Төв, Завхан, Увс аймгийн хүндэт тэмдэг
  • Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  • Хэвлэлийн эрх чөлөөний одон

 

ТББ, иргэний нийгэм дэх сонгуульт ажил, үүрэг

  • МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн
  • Эдийн засгийн ухааны эрдмийн зэрэг олгох зөвлөлийн гишүүн
  • АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй Мянганы Сорилын Сангийн оролцогчдын хорооны гишүүн
  • Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын хэсгийн гишүүн
  • Төв аймгийн Дэлгэрхаан сумын Улаанбаатар хот дахь иргэдийн нутгийн зөвлөлийн дарга
  • Санхүүгийн мэдээ сонины эрхлэгч
  • Эдийн засаг сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн
  • Зах зээл сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн
  • Их засаг их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн
  • Тэнгэр дээд сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
  • ОУ-ын нягтлан бодогчдын холбооны гишүүн
  • Ази номхон далайн орнуудын нягтлан бодогчдын холбооны гишүүн
  • АСЕАН-ны орнуудын нягтлан бодогчдын холбооны дэд гишүүн
  • ОУ-ын нягтлан бодогчдын холбооны Улсын секторын хорооны зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүн
  • Монгол Японы татварын зөвлөхүүдийн нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн
  • Ази далайн орнуудын татварын зөвлөхүүдийн нийгэмлэгийн гишүүн

President of Mongolian accounting institution



Гадаад харилцаа

Copyright © 1991-2009 Монголын менежментийн холбоо