Н. Грегори Мэнкью Макроэдийн засаг, Микроэдийн засаг

Н. Грегори Мэнкью нь Харвардын Их сургуулийн экономиксын салбарын профессор юм. Тэрээр оюутан ахуйдаа Принстоны Их сургууль болон Массачусутсын технологийн дээд сургуульд экономиксыг үзэж судалжээ. Түүний өгүүлëэгүүд American Economic Review, Journal of Political Economy, Quarterly Journal of Economics зэрэг судалгаа шинжилгээний сэтгүүлүүдэд нийтлэгдэж өөрөө The New York Times, Boston Globe, The Wall Street Journal, Fortune зэрэг өндөр нэр хүндтэй хурал чуулгануудад оролцож байв. Тэрээр мөн тухайн үед бестселлер болж байсан Macroeconomics(World Publisher) сурах бичгийн зохиогч юм.

Эрхэм уншигч авхай танд Харвардын Их сургуулийн профессор Н.Грегори Мэнкьюгийн Эдийн засгийн ухааны үндсүүд (гутгаар хэвлэл) хэмээх алдартай бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлэн толилуулж байна. Энэхүү бүтээл нь микро болоод макроэдийн засгийн онолыг гүнзгий судалж буй оюутан, магистрант, докторант болоод эдийн засгийн онолын хичээл зааж буй багш нар мөн тэрчлэн эдийн засгийн онолыг гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй хүн бүрт зориулагдсан сурах бичиг юм.
Одоогоор манай улсад микро болоод макроэдийн засгийн онол, практикийн асуудлаар манай орны Их, дээд сургуулиудын оюутан сурагчид, эрдэмтэн багш нарт гарын авлага болохуйц заах арга зүйн хувьд боловсронгуй ном, сурах бичгүүд монгол хэлээр бэлтгэгдсэн нь чамлалттай цөөн. Өмнө нь профессор Н.Мэнкьюгийн 1992 онд нийтлэгдэн дэлхий дахинаа бестселлер болсон Макроэдийн засаг хэмээх ном (профессор Д.Бямбаа нарын орчуулга, редакцаар) манай хэрэглэгчдийн ширээний ном болж чадсан бөгөөд зохиогч дэлхийн алдартай Харвардын Их сургуульд хорь гаруй жил багшилсан туршлагадаа тулгуурлан эдийн засгийн онолд суралцагч бүхэнд зориулж эдийн засгийн төрөл бүрийн загваруудыг ашиглан, ойлгоход хамгийн хялбар аргаар бэлтгэн гаргасан нь өнөөдөр дэлхийн олон орноо хөрвүүлэгдэн тэдний сургалтын практикт өргөн хэрэглэгдэж байна.
Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргасан энэхүү номыг та бүхэн Улаанбаатар хотын бүх номын дэлгүүрээс худалдан авч болно.



Гадаад харилцаа

Copyright © 1991-2009 Монголын менежментийн холбоо