Роберт Бакал Ажлын гүйцэтгэлийг оновчтой удирдан зохион байгуулах нь

Ажлын гүйцэтгэлийн менежмент гэдэг нь хамтын ажиллагаан дээр суурилсан тогтмол үйл явц бөгөөд ажлын гүйцэтгэлийн үнэлгээ бол зөвхөн нэг хэсэг нь юм. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний сул болон давуу талууд ажлын гүйцэтгэлийн маягтыг хэрхэн дүгнэж бөглүүлэх гэх мэт менежер танд хэрэгцээтэй чухал санаануудыг тусган оруулснаараа уг ном “Загатнасан газрыг маажжээ.”

Ажлын бүтээмжийн менежмент гэдэг нь үр ашигтай харилцаа холбоог бий болгох явдал юм. Энэ нь менежерүүдэд байгууллагаа амжилттай удирдан явуулахад юунд илүү анхаарлаа хандуулах шаардлагатайг сануулж байна. Ажлын бүтээмжийн менежментэд суралцсанаар хамт олон, ажилчидтайгаа хамтран ажиллах ажил үүргийг оновчтой хувиарлан, ажил үүргээ амжилттай явуулах нөөцийг олгож төвлөрлийг сааруулснаар амжилтанд хүрдэг гэдгийг ойлгох болно. Менежерүүдийн дийлэнх ажлын гүйцэтгэлийн үнэлгээг ажилчдыг шахан ажиллуулах хэрэгсэл гэж хардаг хандлагыг энэ ном үндсээр нь өөрчилжээ.
Та ҮНЭЛЖ чадахгүй бол УДИРДАЖ чадна гэж үү!



Гадаад харилцаа

Copyright © 1991-2009 Монголын менежментийн холбоо