Санхүүгийн хөтөч

Аливаа улсын эдийн засгийг амьд организмтай зүйрлэвэл түүний зүрх, судасны систетийг санхүүгийн зах зээл гэж үздэг. Тиймээс санхүүгийн зах зээлийн талаар орчин үеийн иргэд анхан шатны ойлголттой байж, улмаар өдөр тутмын амьдралдаа хэрэглээ болгон төлөвшүүлбэл чинээлэг, хангалуун амьдрах боломжоо өсгөж нэмэгдүүлэх нь тодорхой. Энэхүү зорилгын үүднээс бид санхүүгийн анхан шатны мэдлэг олгоход тус нэмэр болохуйц “Санхүүгийн хөтөч” гарын авлагыг уншигч Танд анх удаа өргөн барьж байгаадаа баяртай байна.
Энэхүү гарын авлагад хувийн санхүүгийн зорилгоо тодорхойлох, төлөвлөх хэрэгжүүлэх, олсон орлогоо хэрхэн хадгалж арвижуулах боломж буюу төрөл бүрийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах тухай өгүүлэх болно. Түүнчлэн бизнесээ санхүүжүүлэх мөнгө хэрэгтэй байгаа бол санхүүгийн ямар төрлийн байгууллагын, ямар үйлчилгээг ашиглаж болох тухай, мөн өөрт буй мөнгөө аль нэг компаний үйл ажиллагаанд хөрөнгө оруулах замаар аривжуулахыг хүсч байвал юу анхаарах талаар өгүүлнэ.
Санхүүгийн аливаа шийдвэр гаргахдаа зөвхөн ашиг төдийгүй, түүний эрсдэлийг харгалзаж үзэх шаардалгатай. Гарын авлагад эрсдлээ хэрхэн тодорхойлох, түүнээс хэрхэн сэргийлэх, эрсдлийг зохистой удирдах хүрээнд даатгалын ач холбогдол, сонголт, хэрэглээний талаар мөн товч дурдсан болно. Түүнчлэн санхүүгийн зах зээлд зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх учиртай төрийн байгууллагын чиг үүргийн тухай толилуулав.
Хасвсралтад санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын хаяг болон тухайн асуудлаар илүү дэлгэрэнгүй унших мэдээлэл, салбарын хуулийн холбогдох заалтуудыг оруулсан. Энэхүү гарын авлагыг санхүүгийн боловсролоо дээшлүүлэхийг хүссэн хэн бүхэн энэ чиглэлээр сургалт, сурталчилгаа, мэдээллийг түгээх чиг үүрэгтэй боловсролын болон төрийн байгууллага, эсвэл харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ санхүүгийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх нь үйл ажиллагааны маркетингийн зорилгод нь нийцэж байдаг бүх байгууллага үйл ажиллагаандаа өргөнөөр ашиглах боломжтой.
Зохиогчид: Нээлттэй нийгэм форум, Санхүүгийн зохицуулах хороо



Гадаад харилцаа

Copyright © 1991-2009 Монголын менежментийн холбоо