С. БатболдBatbold.S

Овог: Сүхбаатар
Нэр: Батболд
Төрсөн газар: Улаанбаатар хот
Төрсөн огноо: 1963 он

 

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1970-1980 онд нийслэлийн 14-р сургууль
  • 1980-1986 онд Москвагийн олон улсын харилцааны сургууль
  • 1989-1991 онд Лондонгийн Бизнесийн Их сургууль
  • 2002 онд Москвагийн Дипломатын Академи

 

Эрдмийн зэрэг, цол:

  • Эдийн засгийн ухааны доктор

 

Ажлын туршлага:

  • 1986-1988 онд Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны мэргэжилтэн
  • 1988-1992 онд гадаад худалдааны “Монголимпекс” нэгдэл экспорт фирмийн дарга
  • 1992-2000 он “Алтай трейдинг” ХХК-ийн ерөнхий захирал
  • 2000 оноос Гадаад хэргийн дэд сайд

 

Гавьяа шагнал:

  • 1996 онд Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан
  • 1997 онд Шилдэг бизнесмен “Гран при” шагнал
  • 1999 онд “Алтан гадас” одон
  • 1999 онд Биеийн тамир спортын тэргүүний ажилтан
  • 2001 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны дээд шагнал “Алтан Очир” одон
  • 2001 онд Монголын залуу лидер клубын “Төрийн шилдэг залуу түшээ” өргөмжлөл
  • 2002 он МАСЗХ-ын “Алтан сарнай” өргөмжлөл, төрийн захиргааны салбарын оны шилдэг залуу
  • 2002 он Дэлхийн Бөхийн Холбооны “Алтан Од” одон

 

ТББ, иргэний нийгэм дэх сонгуульт ажил, үүрэг:

  • МАХН-ын гишүүн
  • МАХН-ын удирдах Зөвлөлийн гишүүн
  • МАХН-ын Бага хурлын гишүүн
  • Сүхбаатар дүүргийн МАХН-ын Хорооны тэргүүлэгч
  • Монголын Хөгжлийн Стратегийн Хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга
  • Монголын Залуучуудын Холбооны Тэргүүлэгч гишүүн
  • Монголын Үндэсний Олимпийн Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
  • Монгол Английн Найрамдлын Нийгэмлэгийн дарга
  • Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгч
  • “Тогтвортой хөгжил залуучууд” хөдөлгөөний тэргүүн
  • Монголын Мэдээллийн Технологийн Үндэсний Ассоциацийн тэргүүн

Mongolian prime minister



Гадаад харилцаа

Copyright © 1991-2009 Монголын менежментийн холбоо