Төрийн бүтээмжийн удирдлага

Доктор С.Энхсайханы энэхүү бүтээл дэлхий дахинд яригдаад тодорхой хугацааг өнгөрөөсөн ч бусад шинжлэх ухаантай харыцуулбал харыцангуй залуу, үзэл баримтлал арга зүйн хувьд нэг мөр болж цэгцрээгүй төвөгтэй сэдвийг хөндөж тавьсанаараа онцлог. Тэр тусмаа Монголын төрийн захиргааны салбарт удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, шинэчлэлийг гүнзгийрүүлэх ончтой арга замыг эрэлхийлж буй энэ цаг дор уг асуудлыг судлан шинжилж санал дүгнэлт боловсруулах нь чухал ач холбогдолтой юм. Өмнө нь уг сэдвээр манайд хийгдсэн эрдэм шинжилгээний дорвитой бүтээл үгүй байгаа ба энэ талаар бичигдэж буй анхны бүтээл болно. Зохиогч төрийн захиргааны салбар дахь бүтээмжийн удирдлагын онолын ойлголтуудыг харьцуулан судалж “Төрийн бүтээмж гэдэг нь олон түмний нийтлэг хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолыг хязгаарлагдмал нөөцийг зүй зохистой ашиглах үндсэн дээр ханган хэрэгжүүлэх төрийн захиргааны гүйцэтгэлийг илэрхийлнэ” гэсэн ерөнхий үнэлэмжинд хүрсэн.
Тэрээр энэхүү бүтээлдээ “Гүйцэтгэлийн үнэлгээний хүрээнд төрийн байгууллагуудын онцлогоос шалтгаалан олон хэмжигдэхүүнүүдийг багтааж болох боловч гол үндсэн хэмжүүрүуд болох үр дүн, үр ашиг, үр нөлөө, чанарыг багтаах нь бүтээмжийг удирдах боломж бий болгоно” гэсэн үзэл баримтлалыг дэвшүүлж уг асуудлыг зөвхөн төрийн захиргааны салбарт бус, төрийн бүхий л байгууллагуудад хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
Төрийн захиргааны салбарт бүтээмжийн удирдлагад нөлөөлж буй хүчин зүйлсийг судлан тодорхойлж төрийн захиргааны зарим байгууллагын бүтээмжид дүн шинжилгээ хийн, мэргэжилтэн менежерүүдийн бүтээмжийг судалсан нь уг салбарт бүтээмжийн удирдлагын өнөөгийн төлвийг бодитой үнэлэх боломжийг бүрдүүлсэн. Ингэхдээ бусад эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон эрдэмтэд, судлаачдын судалгааны үр дүнг авч үзэж харьцуулан судалсан нь хийсэн судалгааныхаа дүнг баталгаажуулах ач холбогдолтой болсон юм.
Судлаач бүтээлийнхээ төгсгөлийн хэсэгт төрийн захиргааны салбарт бүтээмжийн удирдлагын үзэл санааг төлөвшүүлэх үндсэн чиглэлийг боловсруулан түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх талаар тодорхой санал дэвшүүлэн төрийн байгууллагад бүтээмжийн удирдлагыг сайжруулах арга замыг судлан тогтоож эцэст нь төрийн бүтээмжийн удирдлагыг сайжруулснаар улс орны хөгжилд нөлөөлөх хүчин зүйлсийг эдийн засаг математикийн загварчиллын аргаар тодорхойлсон юм. Ингэснээр уг ажил төрийн захиргааны салбарт бүтээмжийн удирдлагыг боловсронгуй болгох хучин зүйлсийн учир зүйн уялдаа холбоог олон талаас нь авч үзэж тулгамдаж буй асуудлуудыг томъёолон тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон эрдэм шинжилгээ, судалгааны дорвитой бүтээл болж чадсан гэж үзэж байна.
Түүний бүтээлийн гол үзэл санаа нь төрийн байгууллага дотооддоо үр дүн, үр ашгаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрийн бодлого, үйл ажиллагаагаараа дамжуулан улс орны эдийн засаг- нийгмийн хөгжлийг хурдасгах, үр ашгийг нэмэгдүүлэх замаар хүн ардын амьдарлын чанарыг дээшлүүлэх нь бүтээмжийн удирдлагын гол агуулгыг илэрхийлнэ гэсэн зарчмын гол дүгнэлтийг дэвшүүлсэнд оршино. Үүний тулд байгууллага удирдлагын арга барил, мэдээллийн технологи, төсөв хөрөнгийн захиран зарцуулалтыг сайжруулах мэргэжилтэн, менежерийн хөдөлмөрийн хуваарийг боловсронгуй болгох, өртөг зардлын тооцоололд үндэслэсэн үр ашгийн нэгдсэн систем бүрдүүлэх, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үр дүнгийн гэрээний ач холбогдлыг өндөржүүлэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг хөндөн тавьсанд уг бүтээлийн практик ач холбогдол оршино.
Энэхүү бүтээлд улсын төсвийн орлого бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг татвар, гаалийн ерөнхий газар, сангийн яам зэрэг төрийн захиргааны байгууллагын жишээн дээр бүтээмжийг тооцон түүний математик загварчлал боловсруулж төрийн захиргааны салбарт бүтээмж болон бүтээмжийн удирдлага тааруу байгаагийн гол шалтгаан нь улс төрийн хүчин зүйлийн нөлөөлөл хэт өндөр, төрийн захиргааны албанд мэргэшсэн мэргэжилтэн менежерүүдийн удирдлага дутаж буйтай холбон авч үзэж өнөөгийн бодит байдлын дүр төрхийг гарган тавьсан.
С.Энхсайханы энэхүү ажил нь онол арга зүй хувьд үндэслэл нотолгоо сайтай, шинжлэх ухааны судлагдахуун, дэвшүүлэн тавьсан асуудлын хувьд шинэлэг, манай орны төрийн захиргааны шинэчлэлийн практикт тулгарч буй асуудлыг олон талаас судлан шинжилж шийдвэрлэх арга замыг тодорхойлсон эрдэм шинжилгээний бүрэн хэмжээний нэг сэдэвт бүтээл болсон тул судлаач шинжээчдийн төдийгүй их дээд сургуулийн багш нар, оюутан суралцагчид, төрийн албан хаагчдын сонирхлыг зүй ёсоор татна гэдэгт эргэлзэхгүй байна.Доктор С.Энхсайханы энэхүү бүтээл дэлхий дахинд яригдаад тодорхой хугацааг өнгөрөөсөн ч бусад шинжлэх ухаантай харыцуулбал харыцангуй залуу, үзэл баримтлал арга зүйн хувьд нэг мөр болж цэгцрээгүй төвөгтэй сэдвийг хөндөж тавьсанаараа онцлог. Тэр тусмаа Монголын төрийн захиргааны салбарт удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, шинэчлэлийг гүнзгийрүүлэх ончтой арга замыг эрэлхийлж буй энэ цаг дор уг асуудлыг судлан шинжилж санал дүгнэлт боловсруулах нь чухал ач холбогдолтой юм. Өмнө нь уг сэдвээр манайд хийгдсэн эрдэм шинжилгээний дорвитой бүтээл үгүй байгаа ба энэ талаар бичигдэж буй анхны бүтээл болно. Зохиогч төрийн захиргааны салбар дахь бүтээмжийн удирдлагын онолын ойлголтуудыг харьцуулан судалж “Төрийн бүтээмж гэдэг нь олон түмний нийтлэг хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхолыг хязгаарлагдмал нөөцийг зүй зохистой ашиглах үндсэн дээр ханган хэрэгжүүлэх төрийн захиргааны гүйцэтгэлийг илэрхийлнэ” гэсэн ерөнхий үнэлэмжинд хүрсэн.
Тэрээр энэхүү бүтээлдээ “Гүйцэтгэлийн үнэлгээний хүрээнд төрийн байгууллагуудын онцлогоос шалтгаалан олон хэмжигдэхүүнүүдийг багтааж болох боловч гол үндсэн хэмжүүрүуд болох үр дүн, үр ашиг, үр нөлөө, чанарыг багтаах нь бүтээмжийг удирдах боломж бий болгоно” гэсэн үзэл баримтлалыг дэвшүүлж уг асуудлыг зөвхөн төрийн захиргааны салбарт бус, төрийн бүхий л байгууллагуудад хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
Төрийн захиргааны салбарт бүтээмжийн удирдлагад нөлөөлж буй хүчин зүйлсийг судлан тодорхойлж төрийн захиргааны зарим байгууллагын бүтээмжид дүн шинжилгээ хийн, мэргэжилтэн менежерүүдийн бүтээмжийг судалсан нь уг салбарт бүтээмжийн удирдлагын өнөөгийн төлвийг бодитой үнэлэх боломжийг бүрдүүлсэн. Ингэхдээ бусад эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон эрдэмтэд, судлаачдын судалгааны үр дүнг авч үзэж харьцуулан судалсан нь хийсэн судалгааныхаа дүнг баталгаажуулах ач холбогдолтой болсон юм.
Судлаач бүтээлийнхээ төгсгөлийн хэсэгт төрийн захиргааны салбарт бүтээмжийн удирдлагын үзэл санааг төлөвшүүлэх үндсэн чиглэлийг боловсруулан түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх талаар тодорхой санал дэвшүүлэн төрийн байгууллагад бүтээмжийн удирдлагыг сайжруулах арга замыг судлан тогтоож эцэст нь төрийн бүтээмжийн удирдлагыг сайжруулснаар улс орны хөгжилд нөлөөлөх хүчин зүйлсийг эдийн засаг математикийн загварчиллын аргаар тодорхойлсон юм. Ингэснээр уг ажил төрийн захиргааны салбарт бүтээмжийн удирдлагыг боловсронгуй болгох хучин зүйлсийн учир зүйн уялдаа холбоог олон талаас нь авч үзэж тулгамдаж буй асуудлуудыг томъёолон тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлсон эрдэм шинжилгээ, судалгааны дорвитой бүтээл болж чадсан гэж үзэж байна.
Түүний бүтээлийн гол үзэл санаа нь төрийн байгууллага дотооддоо үр дүн, үр ашгаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрийн бодлого, үйл ажиллагаагаараа дамжуулан улс орны эдийн засаг- нийгмийн хөгжлийг хурдасгах, үр ашгийг нэмэгдүүлэх замаар хүн ардын амьдарлын чанарыг дээшлүүлэх нь бүтээмжийн удирдлагын гол агуулгыг илэрхийлнэ гэсэн зарчмын гол дүгнэлтийг дэвшүүлсэнд оршино. Үүний тулд байгууллага удирдлагын арга барил, мэдээллийн технологи, төсөв хөрөнгийн захиран зарцуулалтыг сайжруулах мэргэжилтэн, менежерийн хөдөлмөрийн хуваарийг боловсронгуй болгох, өртөг зардлын тооцоололд үндэслэсэн үр ашгийн нэгдсэн систем бүрдүүлэх, бүтээгдэхүүний нийлүүлэлт, үр дүнгийн гэрээний ач холбогдлыг өндөржүүлэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай олон асуудлыг хөндөн тавьсанд уг бүтээлийн практик ач холбогдол оршино.
Энэхүү бүтээлд улсын төсвийн орлого бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг татвар, гаалийн ерөнхий газар, сангийн яам зэрэг төрийн захиргааны байгууллагын жишээн дээр бүтээмжийг тооцон түүний математик загварчлал боловсруулж төрийн захиргааны салбарт бүтээмж болон бүтээмжийн удирдлага тааруу байгаагийн гол шалтгаан нь улс төрийн хүчин зүйлийн нөлөөлөл хэт өндөр, төрийн захиргааны албанд мэргэшсэн мэргэжилтэн менежерүүдийн удирдлага дутаж буйтай холбон авч үзэж өнөөгийн бодит байдлын дүр төрхийг гарган тавьсан.
С.Энхсайханы энэхүү ажил нь онол арга зүй хувьд үндэслэл нотолгоо сайтай, шинжлэх ухааны судлагдахуун, дэвшүүлэн тавьсан асуудлын хувьд шинэлэг, манай орны төрийн захиргааны шинэчлэлийн практикт тулгарч буй асуудлыг олон талаас судлан шинжилж шийдвэрлэх арга замыг тодорхойлсон эрдэм шинжилгээний бүрэн хэмжээний нэг сэдэвт бүтээл болсон тул судлаач шинжээчдийн төдийгүй их дээд сургуулийн багш нар, оюутан суралцагчид, төрийн албан хаагчдын сонирхлыг зүй ёсоор татна гэдэгт эргэлзэхгүй байна.



Гадаад харилцаа

Copyright © 1991-2009 Монголын менежментийн холбоо