Төрийн албаны манлайлалын өөрчлөлт

Энэ ном нь төрийн албаны шинэчлэлийг манлайллын асуудалтай холбон авч үзсэн нь илт. Өөрөөр хэлбэл, их бага хоёр асуудлыг харилцан хамааруулж холбож авч үзсэнээрээ онцлог байна. Мэдээж төрийн албаны шинэчлэл гэдэг ойлголт маш өргөн утгатай боловч түүнд манлайллын гүйцэтгэх үүрэг асар их гэдгийг энэ бүтээл бэлхнээ нотолно.
Нэг үгээр манлайллын асуудал бол төрийн албаны шинэчлэлийн гол гогцоо бөгөөд түүнгүйгээр төрийн албанд шинэчлэл өөрчлөлт хийгдэхгүй болох нь тодорхой. Энэ зохиолд үнэхээр олон судлаач, эрдэмтдийн зохиол бүтээлийг иш татаж харьцуулан авч үзсэн нь сайшаалтай бөгөөд ингэснээр уншигч судлаач хэний боловч ойлголтыг бататгах, бас үгүйсгэх үүднээс олон талаас нь харьцуулан авч үзэх боломжийг олгож буй нь бүтээлийн нэг шинэлэг тал бөгөөд үнэ цэнийг нь илэрхийлнэ.
Ерөнхийдөө номыг уншсанаар төрийн албаны шинэчлэлийн гол чухал үзэл баримтлалууд, дээрээс нь манлайллын тухай, түүний дотор төрийн албан хаагчийн манлайллын тухай иж бүрэн ойлголтыг авч болох сайн талтай. Өнөө цагт менежмент хэмээх ойлголтын хүрээнд эргэлдэхээсээ илүү менежментийг жинхэнэ менежмент байлгах үндэс уриа болсон манлайлал, манлайлагчийн тухай асуудал эн тэргүүнд тавигдах болсон байна. Үүнээс үндэслээд төрийн захиргаа, төрийн байгууллагын менежментийн асуудал эцсийн дүнд манлайллаас шалтгаалах болж буй нь амьдралаас илэрхий ажиглагдах болсон зүйл билээ.
Чухамдаа төрийн эрхийг улс төрийн ямар хүчин барьж төрийн толгойд хэн сууж, төр захиргааны байгууллагад хэн ажиллаж байгаа хийгээд, тэдгээр нь ямар бодлого, зорилтыг дэвшүүлж түүнийгээ ямар арга барилаар хэрэгжүүлж байгаагаас зөвхөн төрийн төдийгүй цаашлаад улс орны шинэчлэл хөгжил шууд шалтгаалдаг болсоор олон арван жил магадгүй хэдэн зуун жил өнгөрсөн боловч ухаарч гэгээрэх цаг одоо л ирж буй бололтой. Энэ тухай уг номонд шууд биш боловч дам утгаар, эсвэл уншаад өнгөрсний дараа л ойлгох боломж бүрдэхээр бичсэн нь зохиолын практик ач холбогдлыг илэрхийлнэ.
Байгаль ертөнцөөс өөр төгс төгөлдөр зүйл үгүй мэт энэ хорвоод хүний хийж бүтээсэнд өөлөх голох зүйл байлгүй яахав. Энэхүү номыг сайжруулъя гэвэл нэгд, зохиогч харьцуулсан шинжилгээний дүнд хийж буй өөрийн үзэл баримтлалаа баталгаажуулах, хоёрт, Монголын тухай, манай нийгмийн өнөөгийн дүр төрх, төрийн алба, шинэчлэл, манлайллын хүрээнд бий болсон ололт амжилт, алдаа дутагдал, сургамж, туршлагыг түлхүү оруулахын тулд цаашид судалгааны ажлаа гүнзгийрүүлэх шаардлага харагдаж байна.
Эцэст нь зохиолын агуулга бөгөөд хэллэг найруулга, бүтэц бүрэлдэхүүний хувьд редактор хэмээснээр өөрийн өчүүхэн боловч хувь нэмэр, санал зөвлөмжийг өгч ажилласан болохоор ямар байвч сэтгэл хангалуун үлдэж хоцорсон нь миний хувийн байр суурь буй за.
Жич: Энэ ном хэвлэгдэн гараад тун удаагүй ч зохиогч өөрийн судалгаа, тооцоо, үнэлгээ дүгнэлт, санал зөвлөлмжөө нэгтгэн “Төрийн албаны өөрчлөлтийн манлайлал” сэдвээр саяхан удирдахуйн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсаныг энэ ташрамд олон түмэн уншигчиддаа сонордуулж түүнд ажлын амжилтыг хүссэн ерөөе!

Гадаад харилцаа

Copyright © 1991-2009 Монголын менежментийн холбоо