Харилцааны чадвар төлөвшүүлэх нь

Удирдлагын Академийн ахлах багш Т.Алтанцэцэгийн бичсэн “Харилцааны чадвар төлөвшүүлэх нь” гарын авлагад өгөх санал

Юуны өмнө өнөөгийн Монголчууд бидэнд, түүний дотор бизнес эрхэлдэг, төрийн алба хашдаг, ажилтан албан хаагчдын хувьд бусадтай хандаж харилцах санасан бодсоноо илэрхийлэх авьяас чавдар, ур ухаан үнхээр дутмаг байхан олон хүний сэтгэлийг гонсойлгох нэгэн хүчин зүйл болоод удаж байгаа билээ. Уг нь Монголчууд бид төрлөх хэлээ: бичихэд яруу, уншихад уянгалаг, сонсоход ялдам хэмээн эртнээс нааш магтан биширч, хайрлан хамгаалсаар ирсэн түүхэн уламжлалтай.
Гэвч ороо бусгаа энэ цагийн эрхээр Монголчуудын хэл яриа эрэмдэг зэрэмдэг болон эвдэрч өөр хоорондоо болон бусадтайгаа харилцахдаа хэрэлдэх, хэлэлцэх аль нь ч биш зүгээр л мөөрөлддөг, мөргөлддөг болсон нь худлаа биш.Дээрээс нь төрийн хүмүүс эхэмсэг хоосон дүр төрх, бүхнийг мэдэгч, бялдууч зан авир, жирийн иргэдийн бухимдуу ааш араншин, үйлчлэгч үйлчлүүлэгчийн бие бие ээ эс ойлгох, эс хүндэтгэх байдал бүгд нийлээд Монголчуудын харилцааны соёлын өнөөгийн ерөнхий түвшинг аяндаа илтгэж байна.
Ийм нөхцөлд энэ асуудалд олны анхаарлыг хандуулж ялангуяа удирдах алба хаших дур сонирхолтой, энэ талаар сурч боловсорч байгаа эрхэмүүдэд хүмүүсийн хоорондын харилцаа гэж юу болох, яагаад ийм харилцаа бодитойгоор оршиж байдаг, харилцаан таны ажил амьдралд ямар ач холбогдол, үр нөлөөтэй түүнд хувь хүний зан чанар, сэтгэл санаа болон нийгмийн бусад хүчин зүйл ямар учир холбогдолтой болох талаар ойлголт өгч тайлбарлан таниулах нь үнхээр буянтай үйлс гэдэг нь мэдээж. Харилцааны олон төрөл хэлбэрүүд, тэдгээрийн онцлог, харилцааг зөв зохистой, үр дүнтэй болгоход юугг анхаарвал зохихыг хүмүүс зөвхөн амьдрал дээр алдаж онож туршилгаасаа олж мэдхээс гадна энэ талаар тусгайлан уншиж судлах, ажиглан судлах замаар ойлгож авах өргөн боломжтой.
Багш Т.Алтанцэцэгийн энэ ном чухамхүү дээр дурдсан эдгээр хэргэцээ шаардлагыг тусгасан, ойлголт ухагдахуун олон асуудлыг багтаасан, хамгийн гол нь хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй санаа зөвлөмжийг агуулсан сонирхолтой сайн бүтээл болсон байна. Ном бичлэг найруулгын хувьд энгийн ойлгомжтойгоос гадна түүнд уншигч болон сонсогч олон олж авсан мэдлэгээ бататгах, өөрийгөө сорьж сонжих олон төрлийн асуумж, дасгал, санал зөвлөмжийг оруулж өгсөн нь сайшаалтай. Ямарч гэсэн уг номыг уншсан хүн хүнтэй харилцаж хандана гэдэг ямар нарийн ур ухаан болох, тэр урлагыг эзэмшихэд хүн юун дээр хэрхэн анхаарч, яах ёстой вэ гэдэг талаар бүрэн бүтэн ойлгомжтой болох боломжтой санагдана.
Зохиолын нэр нь түүний доторхи нэг бүлгийн нэртэй давхцах(номын нэр “Харилцааны чадвар төлөвшүүлэх нь” гэсэн бол уг номын дөрөвдүгээр бүлгийн нэрийг” Харилцааны чадвар төлөвшүүлэх нь” гэсэн нь утга нэг мэт), заримдаа шинжлэх ухааны гэхээсээ илүүтэй олон нийтэд зориулагдсан ердийн ухамсарын түвшний ойлголт, ухагдахуун, тайлбаруудыг хэт дөвийлгөн тоочих нурших зэрэг бага сага зүйл өө сэв байгааг зохиогч номоо хэвлүүлхийн өмнө нэгэнтээ эргэн хархад илүүдэхгүй мэт. Бас зарим орны ажил хэрэгч хүмүүсийн зан төрх гэсэн (5.4) хэсэг энд заавал хэрэг байна уу. Үүнээс гадна зохиогч хаана өөрийнхөө үзэл бодол, санаа, ойлголтыг, хаана бусдын хэлсэн үг, бичсэн зүйлийг иш татан тайлбарлаж буйгаа тодруулах тал дээр номоо эргэж нэг уншихдаа сайн бодвол зүгээр болов уу.
Бүхэлдээ энэхүү ном манай академид суралцагчдад төдийгүй өөрийгөө засах, өрхөө засах, төрөө засах хүсэл зорилго бүхий хэнд боловч ач тустай чухал бүтээл болсоныг дуръдсу.
Санал бичсэн Проф Д.Цэрэндорж

Гадаад харилцаа

Copyright © 1991-2009 Монголын менежментийн холбоо