Ш. БатсүхBatsukh.Sh

Овог: Шайрай
Нэр: Батсүх
Төрсөн газар: Ховд аймгийн Дарви сум
Төрсөн огноо: 1959 он

 

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1975 он Ховд аймгийн Дарви сумын 8 жилийн дунд сургууль
  • 1977 онд Ховд аймгийн төвийн 1-р 10 жилийн дунд сургууль
  • 1977-1978 онд МУИС-ийн герман хэлний бэлтгэл
  • 1978-1979 онд БНАГУ-ын Лайпциг хотын Хердерийн нэрэмжит институтэд герман хэлний бэлтгэл
  • 1979-1984 онд БНАГУ-ын Лайпциг хотын Карл Марксын нэрэмжит их сургуулийг сэтгэл судлаач
  • 1991 онд Австри улсад жижиг дунд үйлдвэрийн удирдлагаар мэргэжил дээшлүүлэх курс

 

Эрдмийн зэрэг, цол:

  • 1992-1994 онд ХБНГУ-ын Шпайерийн Захиргааны их сургуулийг төрийн удирдлагаар магистр зэрэгтэй.
  • 1995-2000 онд ХБНГУ-ын Шпайерийн Захиргааны их сургуульд сурч Монголын төрийн захиргааны боловсон хүчний үзэл баримтлал сэдвээр Захиргааны шинжлэх ухааны доктор

 

Ажлын туршлага:

  • 1984-1985 онд УБ хотын 63-р тусгай дунд сургуульд хэл засагч багш
  • 1985-1988 онд Архангай аймаг дахь Багшийн сургуульд орлогч захирал
  • 1988-1991 онд Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч
  • 1991-1992 онд Засгийн гзарын харьяа Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтэд багш, эрдэм шинжилгээний ажилтан
  • 1994-1995 онд Засгийн газрын ХЭГ-ын харьяа Удирдлагын Академид багш
  • 2000-2002 онд Засгийн газрын ХЭГ-ын харьяа Удирдлагын Академийн Эрдэм сургуулийн захирал, Төрийн удирдлагын сургуулийн захирал, Удирдлагын Академийн орлогч захирал
  • 2002 оноос Засгийн газрын Тохируулагч агентлаг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга

Deputy director of The Academy of management



Гадаад харилцаа

Copyright © 1991-2009 Монголын менежментийн холбоо