Б. Ёндонжамц
Овог: Бадарч
Нэр: Ёндонжамц
Төрсөн газар: Хөвсгөл аймаг Төмөрбулаг сум
Төрсөн огноо: 1945 онд
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1962 онд Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
- 1967 онд Москва хотын Нэхмэлийн дээд сургуулийг хөнгөн нэхмэл ба нэхмэлийн инженер, механикч
- ЗХУ, Япон, АНУ зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлсэн
Ажлын туршлага:
- 1968-1969 онд Аж үйлдвэрийн комбинатын механик монтажийн хэлтэст дагалдан инженер, инженер, ХХҮЯамны Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургуульд мастер багш
- 1970-1975 онд Аж үйлдвэрийн комбинатын засвар- угсралтын үйлдвэрт инженер, үйлдвэрийн дарга
- 1978-1981 онд Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэрийн дарга (Говь ХХК-ны анхны нэр)
- 1981-1986 онд Ноолуур боловсруулах үйлдвэрийн дарга (Говь ХХК-ны анхны үйлдвэр)
- 1986-1994 онд Ноосны үйлдвэрийн нэгдлийн дарга (Говь ХХК-ны хоёрдох нэр)
- 1994-1996 онд Ноосон эдлэлийн Говь ХК-ны ерөнхий захирал
- 1996-1998 онд “Ноосимпекс” фирмийн ерөнхий захирал
- 1998- 2000 онд UNDP-ийн үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөлд үндэстний мэргэжилтэн
- 2000-2005 онд Говь ХХК-д гүйцэтгэх захирал
- 2006 оноос Монголын файбермарк нийгэмлэгийн гүйцэтгэх захирал
Гавьяа шагнал:
- 1981 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
- 1991 онд Алтан гадас одон
- 2001 онд Монгол Улсын “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан”
- 2001 онд “Оны шилдэг менежер”
- 2001 онд Монгол улсын зөвлөх инженер





