Д. Мөнхжаргал
Овог: Дугарсүрэн
Нэр: Мөнхжаргал
Төрсөн газар: Улаанбаатар хот
Төрсөн огноо: 1960 он
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1977 онд УБ хотын 10 жилийн 6-р сургууль
- ЗХУ-ын Ташкент хотын Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийн инженер технологич
- 1991-1992 онд Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн Институтийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч
Эрдмийн зэрэг, цол:
- Зөвлөх инженер зэрэгтэй.
Ажлын туршлага:
- 1982-1991 онд УБ хотын хивсний үйлдвэрт ээлжийн мастер, технологич инженер, чанарын инженер, ээрэх үйлдвэрлэлийн дарга
- Хивсний үйлдвэртээ хэтийн бодлогын менежер, маркетингийн менежер
- 1996 оноос маркетинг эрхэлсэн дэд захирал
- 2002 оноос гүйцэтгэх захирал
Гавьяа шагнал:
- 1998 онд “Оны шилдэг маркетер хатагтай” өргөмжлөл
- Lady entrepreneur 99
- 2000 онд “Худалдаа, үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан” цол тэмдэг
- 2004 онд Монгол улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медаль
- “Шилдэг удирдагч”
- “Шилдэг менежер”
- “Ажил хэрэгч эмэгтэй”
- 2006 онд “Худалдаа үйлдвэрлэлийн салбарын оны шилдэг хатагтай”
ТББ, иргэний нийгэм дэх сонгуульт ажил, үүрэг:
- ШУТИС-ийн КтМС-ийн баклавр, магистрийн улсын шалгалтын комиссын дарга, гишүүн.
- ГХЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дэргэдэх Олон улсын Худалдааны байгууллагын үндэсний сүлжээний гишүүн (International Trade Center UNCTAD) WTO World Trade Net)
- Олон улсын “Хэрлэн Арслан” клубын гишүүн





