Л. Дондог
Овог нэр:Лувсан -Очир
Нэр: Дондог
Төрсөн газар: Төв аймаг Дэлгэрхаан сум
Төрсөн огноо: 1946 он
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1962-1966 онд Санхүү, эдийн засгийн техникумын нягтлан бодогч
- 1972-1976 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн эдийн засагч
- 1982-1986 онд ШУА-ын Эдийн засгийн хүрээлэнгийн аспирантур
- АНУ, Унгар, Болгар, ЗХУ, Япон, Филиппин, Гонгконг, Солонгос зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлсэн.
Ажлын туршлага:
- 1965-1966 онд Төв аймаг, Баян сум, Монгол-Польшийн найрамдал нэгдэлд нягтлан бодогч
- 1966-1967 онд Төв аймгийн АДХГЗ-нч ХААУГ-т байцаагч-нягтлан бодогч
- 1967-1972 онд Төв аймаг Сэргэлэн сумын Авдархангай нэгдэлд ерөнхий нягтлан бодогч
- 1972-1988 онд ШУА-ын Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
- 1988-1992 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнд секторын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга
- 1992-1995 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал
- 1993-2006 он Сангийн сайдын дэргэдэх НББ-ийн мэргэжлийн зөвлөлийн дарга
- 1998-2002 онд Найдвар Аудит ХХК –ийн ерөнхий захирал
- 2002-2005 он СЭЗЯ-ны НББ-ийн бодлого, арга зүйн газрын дарга
- 1997-2009 он Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч
- 2007 оноос МАХН Хяналтын Ерөнхий хорооны дарга
- 2009 оноос Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн
Гавьяа шагнал:
- МУ-ын Гавьяат эдийн засагч
- Алтан гадас одон
- Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
- Санхүү, банкны тэргүүний ажилтан
- Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдэг
- Төрийн хяналт шалгалтын тэргүүний ажилтан
- Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан
- Төв, Завхан, Увс аймгийн хүндэт тэмдэг
- Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
- Хэвлэлийн эрх чөлөөний одон
ТББ, иргэний нийгэм дэх сонгуульт ажил, үүрэг
- МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн
- Эдийн засгийн ухааны эрдмийн зэрэг олгох зөвлөлийн гишүүн
- АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй Мянганы Сорилын Сангийн оролцогчдын хорооны гишүүн
- Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын хэсгийн гишүүн
- Төв аймгийн Дэлгэрхаан сумын Улаанбаатар хот дахь иргэдийн нутгийн зөвлөлийн дарга
- Санхүүгийн мэдээ сонины эрхлэгч
- Эдийн засаг сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн
- Зах зээл сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн
- Их засаг их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн
- Тэнгэр дээд сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
- ОУ-ын нягтлан бодогчдын холбооны гишүүн
- Ази номхон далайн орнуудын нягтлан бодогчдын холбооны гишүүн
- АСЕАН-ны орнуудын нягтлан бодогчдын холбооны дэд гишүүн
- ОУ-ын нягтлан бодогчдын холбооны Улсын секторын хорооны зөвлөхүүдийн зөвлөлийн гишүүн
- Монгол Японы татварын зөвлөхүүдийн нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн
- Ази далайн орнуудын татварын зөвлөхүүдийн нийгэмлэгийн гишүүн





