П. Бямбацэрэн
Овог: Пандий
Нэр: Бямбацэрэн
Төрсөн газар: Говь Алтай аймгийн Шарга сум
Төрсөн огноо: 1952
Төгссөн сургууль, курс, дамжаа мэргэжил:
- 1960-1970 он Говь Алтай аймгийн 10 жилийн дунд сургууль
- 1970-1972 он МУИС
- 1972-1977 он Эрхүү хотын УААА-н дээд сургуулийн инженер-эдийн засагч мэргэжилтэй.
Ажлын туршлага:
- 1977-1987 он БНМАУ-н Сангийн Яаманд эдийн засагч, хэлтсийн дарга
- 1987-1990 он МАХН-н Төв Хороонд Зааварлагч, хэлтсийн зөвлөх
- 1990-1992 он БНМАУ-н Бага хурлын гишүүн
- 1992-1996 он Монгол улсын Хүн амын бодлого, Хөдөлмөрийн Яамны тэргүүн дэд сайд, дэд сайд
- 1995-2001 он Монгол улсын Төрийн Хянан шалгах хорооны гишүүн
- 1996-2002 он МУ-ын Их Хурлын Тамгын газрын орлогч дарга
- 2002 оноос одоог хүртэл МУ-ын Үндэсний Статистикийн газрын дарга
Гавьяа шагнал:
- 1985 онд Санхүүгийн системийн ажилтнуудаас ажил, үйлсээрээ шалгарч Москва хотноо болсон Дэлхийн залуучууд, оюутны 12-р Их наадамд төлөөлөгчөөр оролцсон
- 1985 он Санхүү банкны “Тэргүүний ажилтан”
- 1995 он Хөдөлмөр нийгэм хангамжийн “Тэргүүний ажилтан”
- 1997 он Төрийн хяналт, шалгалтын “Тэргүүний ажилтан”
- 1999 он “Алтан гадас” одон
- 2001 он “Эдийн засгийн тэргүүний ажилтан”
- 2001 он “Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль”





