П. Гансүх
Овог: Пүрэвдорж
Нэр: Гансүх
Төрсөн газар: Завхан аймаг Улиастай сум
Төрсөн огноо: 1958 он
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1965-1975 онд Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургууль
- 1975-1979 онд МУИС-ийн ЭЗФ-ийг Төлөвлөгч эдийн засагч
- ЗХУ, БНХАУ, АНУ, Япон зэрэг 10 гаруй улсад хүн ам ба хөгжлийн асуудал, бүс нутгийн хөгжлийн асуудлаар мэргэжил дээшлүүлэх курс
- 2005 онд Тайвань, БНСУ-д төрийн удирдлагаар суралцсан
Эрдмийн зэрэг, цол:
- 1996-1997 онд Хүн ам ба хөгжлийн асуудлаар Арабын Бүгд Найрамдах Египет улсад суралцаж магистр
- 2000 онд МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг- Удирдлагын академид Эдийн засаг, менежментийн ухааны доктор
- ШУТИС-ийн дэд профессор
Ажлын туршлага:
- 1979-1984 онд Улсын дээд, тусгай дунд, техник мэргэжлийн боловсролын хороо, Ардын боловсролын яаманд Хүний нөөцийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн
- 1984-1989 онд Улсын төлөвлөгөөний комиссийн Боловсролын төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн
- 1989-1992 онд Боловсролын яаманд Сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, эдийн засгийн газрын дарга
- 1992-1996 онд Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны Хүн амын бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн
- 1996-2000 онд Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалалын яамны ахлах мэргэжилтэн, НҮБ-ын ХАС-ийн зохицуулагч
- 2000-2004 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны санхүү эдийн засгийн газрын дарга
- 2004 оноос Завхан аймгийн Засаг дарга
Гавьяа шагнал:
- 1992 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан
- 1996 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан
- 2001 онд Санхүү эдийн засгийн тэргүүний ажилтан
- 2002 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон
- 2003 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан
- 2005 онд Завхан аймгийн “Төрийн захиргааны шилдэг менежер”





