С. Бадамсүрэн
Овог: Сайнхүү
Нэр: Бадамсүрэн
Төрсөн газар: Өмнөговь аймаг Хүрмэн сум
Төрсөн огноо: 1955 он
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1964-1974 он Өмнөговь аймгийн 10 жилийн сургууль
- ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийн Уул уурхайн инженер маркшейдерийн мэргэжил
- 1988 он ОХУ-ын Өнгөт төмөрлөгийн Яамны удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институт
- 1992-1993 онд АНУ-ын Колорадо Мужийн эдийн засгийн институт
- 1996-1999 онд ОХУ-ын Москва хотын Уул уурхайн их сургууль эчнээгээр аспирант
- 1999-2004 онд мөн сургуульд докторант
Эрдмийн зэрэг, цол:
- ОХУ-ын Москвагийн УУИС-д “Монгол орны уул уурхайн үйлдвэрлэлийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах арга зам” сэдвээр техникийн ухааны доктор
- 2003онд Монгол улсын уул уурхайн үйлдвэрүүдийн газрын хэвлийн ашиглалтын үнэлгээний үндэслэл сэвдээр техникийн ШУ-ны доктор
- ОХУ-ын Эрхүү хотын ТИС-ийн Хүндэт профессор
- Монголын Үндэсний байгалийн шинжлэх ухааны академийн гишүүн академич
- ОХУ-ын уул уурхайн академийн гишүүн.
Ажлын туршлага:
- 1980-1986 он ГУУҮХ-ны уул уурхайн үйлдвэрийн хэлтэст геологи маркшейдерийн алба хариуцсан мэргэжилтэн
- 1986-1988 он ГУУҮХ-ны Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн дарга
- 1988-1989 он ЭХУУҮГЯ-ны Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга
- 1989-1994 он Монгол Оросын хамтарсан Монголросцветмет нэгдлийн Бор Өндөрийн УБҮ-ийн захирлын 1-р орлогч
- 1994 –одоог хүртэл Монгол Оросын хамтарсан Монголросцветмет нэгдлийн ерөнхий захирал
Гавьяа шагнал:
- 1991 Хөдөлмөрийн хүндэт медаль
- 1994 “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг
- 1994 ОХУ-ын “Хүндэт уурхайчин” цол тэмдэг
- 1994 ОХУ-ын “Улс түмний найрамдлын одон”
- 1996“Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цол тэмдэг
- 2000 МҮОХ-ны “Алтан Очир” одон
- 2001 ОУОХ-ны ерөнхийлөгчийн цом
- 2001МҮХАҮТанхимийн “Хийморь” одон
- 2003 Монголын Менежментийн холбооны “Морин жилийн шилдэг менежер”
ТББ, иргэний нийгэм дэх сонгуульт ажил, үүрэг
- 1986-1987 ГУУҮЯ-ны дэргэдэх ҮЭ-ний хорооны дарга
- 1988-1989 ЭХУУҮГЯ-ны дэргэдэх ҮЭ-ний хорооны орлогч дарга
- 1989-1990 он Хэнтий аймгийн Хэрлэн хорооны АДХГЗ-ны дарга
- АДХ-ын 3 –р тойргийн депутат
- 1990-1992 он Ардын их хурлын 424-р тойргийн депутат
- МУ-ын ШУТИС-ийн удирдах зөвлөлийн гишүүн
- Монголын Волейболын холбооны ерөнхийлөгч
- Монгол Орос найрамдлын нийгэмлэгийн тэргүүн
- Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн нутгийн иргэдийн зөвлөлийн дарга





