С. Батболд
Овог: Сүхбаатар
Нэр: Батболд
Төрсөн газар: Улаанбаатар хот
Төрсөн огноо: 1963 он
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1970-1980 онд нийслэлийн 14-р сургууль
- 1980-1986 онд Москвагийн олон улсын харилцааны сургууль
- 1989-1991 онд Лондонгийн Бизнесийн Их сургууль
- 2002 онд Москвагийн Дипломатын Академи
Эрдмийн зэрэг, цол:
- Эдийн засгийн ухааны доктор
Ажлын туршлага:
- 1986-1988 онд Эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яамны мэргэжилтэн
- 1988-1992 онд гадаад худалдааны “Монголимпекс” нэгдэл экспорт фирмийн дарга
- 1992-2000 он “Алтай трейдинг” ХХК-ийн ерөнхий захирал
- 2000 оноос Гадаад хэргийн дэд сайд
Гавьяа шагнал:
- 1996 онд Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан
- 1997 онд Шилдэг бизнесмен “Гран при” шагнал
- 1999 онд “Алтан гадас” одон
- 1999 онд Биеийн тамир спортын тэргүүний ажилтан
- 2001 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны дээд шагнал “Алтан Очир” одон
- 2001 онд Монголын залуу лидер клубын “Төрийн шилдэг залуу түшээ” өргөмжлөл
- 2002 он МАСЗХ-ын “Алтан сарнай” өргөмжлөл, төрийн захиргааны салбарын оны шилдэг залуу
- 2002 он Дэлхийн Бөхийн Холбооны “Алтан Од” одон
ТББ, иргэний нийгэм дэх сонгуульт ажил, үүрэг:
- МАХН-ын гишүүн
- МАХН-ын удирдах Зөвлөлийн гишүүн
- МАХН-ын Бага хурлын гишүүн
- Сүхбаатар дүүргийн МАХН-ын Хорооны тэргүүлэгч
- Монголын Хөгжлийн Стратегийн Хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга
- Монголын Залуучуудын Холбооны Тэргүүлэгч гишүүн
- Монголын Үндэсний Олимпийн Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
- Монгол Английн Найрамдлын Нийгэмлэгийн дарга
- Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгч
- “Тогтвортой хөгжил залуучууд” хөдөлгөөний тэргүүн
- Монголын Мэдээллийн Технологийн Үндэсний Ассоциацийн тэргүүн





