Ц. Ганхүү
Овог: Цээхүү
Нэр: Ганхүү
Төрсөн газар: Ховд аймаг Дарви сум
Төрсөн огноо: 1955 он
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1978 онд АУДС-ийн эмчилгээний ангийг хүний их эмч
- 1983 онд ОХУ-ын Эрхүү хотын АУДС-д хүүхдийн эмчийн мэргэжил дээшлүүлэх курс
- 1987 онд Герман улсад Эм судлаач
- 1994 онд Англи улсад Англи хэл, гоо сайхны курс
- 2003 онд АУИС докторантур
Эрдмийн зэрэг, цол:
- Анагаах ухааны докторантур
Ажлын туршлага:
- 1978-1979 онд Ховд аймгийн Манхан сумын эмнэлэгт хүүхдийн эмч
- 1979-1986 онд Улаанбаатар хотын Хүүхдийн 2-р эмнэлэгт эмч, амбулаторийн эрхлэгч
- 1986-1993 онд Эм био бэлдмэлийн улсын хяналтын газар тасгийн эрхлэгч
- 1994-2000 онд “Магда” ХХК-ийн ерөнхий захирал
- 2000 оноос одоог хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
Гавьяа шагнал:
- 1973 онд МУ-ын ЗГ-ын хүндэт жуух
- 1983 онд Улаанбаатар хотын Хөдөлмөрийн аварга
- 1983 онд Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний сэхээтэн залуу алтан медаль
- 1992 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол
- 1998 онд Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан цол
- 1999 онд Аж ахуйн нэгжийн шилдэг захирал
- 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
- 2002 онд Эмэгтэйчүүдийн академи Шилдэг дарга эмэгтэй
- 2004 онд Монголын түмэн сонины “Хонин жилийн есөн алдартан”
- 2004 онд Нийслэлийн хүндэт тэмдэг
- 2004 онд Монголын Эмэгтэйчүүдийн академийн академич цол





