Азийн менежментийн байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал саяхан Хонг-Конг хотноо болов.
Энэхүү хуралд Монголын менежментийн холбооны тэргүүн профессор Д.Цэрэндорж тус холбоог үүсгэн байгуулагч, захирлуудын зөвлөлийн гишүүний статустайгаар оролцож, гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурлыг 2012 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсон байна.
Энэ үеэр Хонг-Конгийн менежментийн холбооны 50 жилийн ойд зориулсан Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: “Менежментийн инноваци” сэдвийн доор олон улсын бага хурал болжээ. Уг хуралд дэлхийн олон орны нэрт эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгчид оролцож санал бодлоо солилцсон байна. Олон улсын энэхүү бага хуралд манайхны хэлдгээр эрдэм шинжилгээний эсвэл онол практикийн гэсэн ямарваа тодотгол чимэг гуншин дагалдаагүй зүгээр л “конференци” гэж нэрлэгдсэн байв. Харин хурлын бүхий л үйл явц, агуулга үзэл санаа нь менежментийн шинжлэх ухаан ямар түвшинд хүрсний түүний ололтыг бизнес эрхлэгчид, дэлхий дамжсан корпорациудын захирал менежерүүд ямар хэмжээнд эзэмшсэнийг бизнес эрхлэгчдийн ажил амьдрал сэтгэлгээгээр уг ухсан хэрхэн шинэчлэгдэн хөгжиж байгааг ямарваа нэмэлт тайлбаргүйгээр харуулж бас нотолж байснаараа онцлог байлаа. Тэдгээр асуудлын дотор хөдөлмөрийн хүний орчин үеийн дүр төрх, ажлын гүйцэтгэл үнэ цэнийг тогтоох шинэ хандлага, бизнесийн амжилтыг урт хугацаанд тогтвортой хадгалах арга стратеги, менежмент ба манлайллын харьцааны өөрчлөлт харилцан хамаарал, ашиг орлогыг баримжаалсан бизнесийн уламжлалт зорилгоос хүнийг дээдэлсэн хэрэглэгчийг баримжаалсан чиглэгдсэн зорилгод шилжих зэрэг өнөөгийн ертөнцийн өнгө ба онцлогийг тодорхойлсон сэдвүүд оролцогчдын анхаарлын төвд байлаа.
Мөн Азийн менежментийн холбооны ерөнхийлөгчөөр өнгөрсөн 3 жилд ажиллаж байсан доктор Деннис Санд талархал илэрхийлэн түүнийг тус холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгон, ирэх 3 жилд түүний халааг Макаогийн нэрт бизнесмен Пол Це-д шилжүүлэхээр болжээ.Азийн менежментийн байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурал саяхан Хонг-Конг хотноо болов.
Энэхүү хуралд Монголын менежментийн холбооны тэргүүн профессор Д.Цэрэндорж тус холбоог үүсгэн байгуулагч, захирлуудын зөвлөлийн гишүүний статустайгаар оролцож, гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хурлыг 2012 онд Монгол Улсад зохион байгуулахаар болсон байна.
Энэ үеэр Хонг-Конгийн менежментийн холбооны 50 жилийн ойд зориулсан Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: “Менежментийн инноваци” сэдвийн доор олон улсын бага хурал болжээ. Уг хуралд дэлхийн олон орны нэрт эрдэмтэн, судлаачид, бизнес эрхлэгчид оролцож санал бодлоо солилцсон байна. Олон улсын энэхүү бага хуралд манайхны хэлдгээр эрдэм шинжилгээний эсвэл онол практикийн гэсэн ямарваа тодотгол чимэг гуншин дагалдаагүй зүгээр л “конференци” гэж нэрлэгдсэн байв. Харин хурлын бүхий л үйл явц, агуулга үзэл санаа нь менежментийн шинжлэх ухаан ямар түвшинд хүрсний түүний ололтыг бизнес эрхлэгчид, дэлхий дамжсан корпорациудын захирал менежерүүд ямар хэмжээнд эзэмшсэнийг бизнес эрхлэгчдийн ажил амьдрал сэтгэлгээгээр уг ухсан хэрхэн шинэчлэгдэн хөгжиж байгааг ямарваа нэмэлт тайлбаргүйгээр харуулж бас нотолж байснаараа онцлог байлаа. Тэдгээр асуудлын дотор хөдөлмөрийн хүний орчин үеийн дүр төрх, ажлын гүйцэтгэл үнэ цэнийг тогтоох шинэ хандлага, бизнесийн амжилтыг урт хугацаанд тогтвортой хадгалах арга стратеги, менежмент ба манлайллын харьцааны өөрчлөлт харилцан хамаарал, ашиг орлогыг баримжаалсан бизнесийн уламжлалт зорилгоос хүнийг дээдэлсэн хэрэглэгчийг баримжаалсан чиглэгдсэн зорилгод шилжих зэрэг өнөөгийн ертөнцийн өнгө ба онцлогийг тодорхойлсон сэдвүүд оролцогчдын анхаарлын төвд байлаа.
Мөн Азийн менежментийн холбооны ерөнхийлөгчөөр өнгөрсөн 3 жилд ажиллаж байсан доктор Деннис Санд талархал илэрхийлэн түүнийг тус холбооны хүндэт ерөнхийлөгчөөр сонгон, ирэх 3 жилд түүний халааг Макаогийн нэрт бизнесмен Пол Це-д шилжүүлэхээр болжээ.