Posted on: 05/04/2011 Posted by: admin Comments: 0

2011 оны 11 дүгээр сарын 11-ний 11 цаг. Энэ бол Манай холбооны 20 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ албан ёсоор эхлэх тов. Энэхүү ойгоо угтаж тус холбооны зүгээс Монголын нийгэмд нөлөө бүхий 11 томоохон, бүтээлч ажлыг хийхээр төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл 11-11-11-11 бас дахин 11 буюу таван 11.

Үүнд:

  1. Холбооны үйл ажиллагааны зорилго, чиглэл, алс хэтийн зорилт, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, сурталчлах, гишүүн байгууллагуудтай улам нягт хамтарч ажиллахад онцгой анхаарна.
  2. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагууд, Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын хандивлагч байгууллагуудтай хамтран ажиллах, дэмжлэг туслалцааг авч бүх нийтийн менежментийн боловсрол, чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллана.
  3. Удирдлагын Академи, Компанийн засаглалын хөгжлийн төв, Санхүү эдийн засгийн дээд сургуультай хамтран “Менежментийн чадамж, мэргэжлийн улсын зөвлөгөөн” –ийг 1 дүгээр сарын 28 –нд зохион байгуулж, менежментийн чадамжийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, ололт амжилт тэргүүн туршлагыг нийтийн хүртээл болгоно.
  4. Жижиг дунд бизнесийг дэмжих, монгол оронд менежментийн сэтгэлгээг хөгжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулах үүднээс “Мэдэхүйгээс – Чадахуй дор” сэдэвт менежерийн сургалтыг тасралтгүй зохион байгуулна.
  5. “Менежер” сэтгүүлийнхээ агуулга, сэдвийг улам баяжуулан дизайн, чанарыг дэлхий дахины ижил төстэй хэвлэлийн түвшинд хүргэн сайжруулж менежментийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, мэдээллийн довтолгооныг үе шаттай зохион байгуулна.
  6. Бүх Энэтхэгийн Менежментийн холбоо, Монгол улсын Их сургуулийн эдийн засгийн сургуультай хамтран залуу менежерүүд, их дээд сургуулиудын төгсөх ангийн оюутнуудын дунд менежментийн ажил хэргийн тоглолтыг хоёр дахь жилдээ зохион байгуулна.
  7. Монгол улсын шинжлэх ухаан техникийн Их сургуультай хамтран “Менежментийн сэтгэлгээний төлөвшил, хөгжил” сэдэвт үндэсний эрдэм шинжилгээний бага хурал хийнэ.
  8. ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, бусад холбогдох байгууллагуудтай тай хамтран Менежментийн улсын VI дахь олимпиадыг зохион байгуулж менежментийн шилдэг багш, тэнхим профессорын багийг шалгаруулж, тэдгээрийн ажлын үр дүн, арга барилыг нийтэд сурталчлан таниулна.
  9. Монгол улсын засгийн газар, банк санхүүгийн байгууллагууд, үндэсний тэргүүлэгч компаниудын оролцоо дэмжлэгтэйгээр “Дэлхийн бизнесийн толгой ухаантнууд”, мэргэжилтнүүд, манлайлагч нарыг урьж бизнес эрхлэгч, төр засгийн ажилтнууд, эрдэмтэн судлаачдын дунд уулзалт, ярилцлага семинар, лекц зохион байгуулна.
  10. Бүтээмжийн олон улсын байгууллагатай хамтран “Багаар ажиллаж сурах төв”-ийн загварыг боловсруулж хэрэгжүүлнэ.
  11. Оны шилдэг менежер, Шилдэг менежменттэй байгууллага, Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч шилдэг аж ахуйн нэгж шалгаруулж менежментийн дээд өргөмжлөл гардуулах уламжлалт ёслолын ажиллагааг зохион байгуулахын хамт шилдэг менежерүүдийн ажлын арга барил, сэтгэлгээний онцлогийг тусгасан “Шилдэг менежер” менежментийн алтан номын 2 дахь дугаарыг хэвлэн гаргана.

Монголын Менежментийн Холбооны
Steering Committee

Leave a comment