Мянганы менежментийн шинэ хандлага, сорилт сэдэвт сургалт боллооМянганы менежментийн шинэ хандлага, сорилт сэдэвт сургалт боллоо

Монголын менежментийн холбоо нь үүсэн байгуулагдсаныхаа  20 жилийн ойгоо угтаж олон талт ажлыг хийж байгаа билээ.

Үүний нэг  нь болох тус  холбоотой  олон жилийн турш хамтран ажиллаж буй гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих зорилгоор  ахлах болон дунд шатны менежерүүдэд зориулж “Мянганы менежментийн шинэ хандлага, сорилт” сэдэвт нэг өдрийн төлбөргүй сургалтыг Удирдлагын академийн Бизнесийн  удирдлагын профессорын  багтай хамтран 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтын гол зорилго нь менежментийн шинжлэх ухааны онолын орчин үеийн  хандлагыг авч үзэж мэдлэгээ бататгах, менежментийн шилдэг  туршлагууд  тэдгээрийн мөн чанар, агуулгын талаар  тодорхой мэдлэгтэй болж хэрэглэх чадварыг эзэмшүүлэхэд  оршино.

Энэхүү сургалтанд нийтдээ 50-иад байгууллагын төлөөлөл  оролцож, Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын тэнхимийн   эрхлэгч доктор, профессор Д. Ганбаатар нээж үг хэлсэн.

Уг сургалтанд   “Мянганы менежментийн хандлага, сорилт”  сэдвээр  ММХ-ны тэргүүн,  профессор  Д.Цэрэндорж,   “Орчин үеийн удирдах ажилтнуудын  манлайлал”  сэдвээр УА-ийн Бизнесийн  удирдлагын    профессорын багийн  гишүүн, доктор В. Өлзийбаяр, “Мэдлэгийн менежмент ба инноваци”  сэдвээр  УА-ийн Бизнесийн удирдлагын  профессорын багийн  гишүүн Доктор, дэд профессор Б. Энхбайгаль,  “Эрсдлийн менежмент”  сэдвээр Удирдлагын академийн  Бизнесийн  удирдлагын тэнхмийн багш  Ц. Өнөржаргал ,  “Удирдлагын сэтгэл зүйн асуудлууд” сэдвээр  Удирдлагын академийн дэд   захирал, профессор  Ш.Батсүх, “Компанийн нийгмийн хариуцлага”: ISO26000/ 10 стандарт хэрэгжүүлэх    арга   зам ”  сэдвээр Монгол Улсын   гавъяат багш, профессор Я. Шуурав  зэрэг эрдэмтэн багш нар лекц уншиж тэдний сонирхсон асуултанд  хариулт өгч  санал бодлоо солилцсон, үр дүнтэй сургалт болж  өндөрлөсөн юм.

Сэтгэгдэл нэмэх

*


Гадаад харилцаа

Copyright © 1991-2009 Монголын менежментийн холбоо