Нийтэлсэн өдөр: 20/06/2022 Нийтэлсэн: Tserendorj Dagvadorj Comments: 0

Зохиогч энэхүү номондоо:

  • Монголын нийгмийн түүхэн замнал, өнөө ба ирээдүй
  • Төрсөн газар орон, нутаг ус, удам угсаа, ураг төрөл
  • Хүмүүний амьдрал үйл. Байгаль, нийгмийн юмс үзэгдлийн талаарх оюун бодол, байр суурь
  • Улс орны хөгжлийн бодлого, засаглал, менежментийн орчин үеийн асуудлыг тусган харуулахыг зорив
Хоёр. Орчлонг тольдохуй
  • Одод тэнгэр, орчлон ертөнц – хүмүүний хувь тавилан
  • “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээлээр” хэмээх эзэн Чингис хааны үг, сургаалийг эргэн санахуй
  • Нийгэм дэх ухамсартай ба ухамсаргүй хүчин зүйлс. Зайлшгүй ба санамсаргүйн тухай философи сэтгэлгээ, орчин үеийн  хандлага
  • Монгол газар, Монгол хүн болж төрөх хувь зохиол. Энэ тухайд “Зүүний үзүүрт ширхэг будаа тогтох”–той адилтгах Бурхан Буддагийн зарлиг ч багадах мэт
Гурав. Миний монгол: өнгөрсөн, одоо, ирээдүй
  • Буурал түүхийн даваа, нугачаа. Түүхэн өв уламжлал, туршлага сургамж
  • Өмнөх үеийн болон орчин цагийн монголын нийгэм: ололт амжилт, алдаа гажуудал
  • Хөгжлийн хэтийн болон дунд хугацааны бодлого, үйл ажиллагаа, зарим асуудал
Дөрөв. Төрсөн аймаг, сум. Унасан газар,  угаасан ус минь
  • Өврийн сайхан хангай – Монгол түмний түүх , соёлын эртний өлгий
  • Төрөлх сум – Нарийнтээл: нэршил, онцлогийн тухай хувийн бодол
  • Нутаг орноос төрсөн онцлох хүмүүс, урлаг соёл, спортын алдартнууд. Эгэл жирийн хүн зоны эрхэм зан чанар, өв уламжлал
  • Хөгжлийн шинэ гарц, ирээдүй
Тав. Удам угсаа, ураг төрөл, ахан дүүс
  • “Сарлагт” хэмээх ургийн овгийн утга учир. Сарлагтынхан: гурван үеийн түүх, ураг төрлийн холбоо
  • “Бага сарлагт” буюу аавын минь амьдрал үйл: зориг, тэвчээр, ухаан
  • Бусдын төлөө бүхнээ зориулсан ачит ижийгээ дурсан санахуй
  • Үзсэн номоос төрсөн ухаан. Миний эгч
  • Хүн ахтай, дээл захтай нь сайн. Аядуу, зөөлөн ах минь
  • Хүний дээд, миний муу дүү
Зургаа. Хүүхэд ахуй, сурах чиглэхийг эрхэмд үзэх идэр нас
  • Өсөхийн жаргалан, өглөөний наран: Балчир насны гэгээн дурсамж
  • Багш дор сөгдмү: Сурагч ахуйн онцлох үйл явдлуудаас
  • Ном дор мөргөмү: Оюутны он жилүүд
  • Хандах зүг аяндаа тогтоно: Лаборант – Багш – Аспирант
Долоо. Ажил, амьдралын амтыг мэдэрсэн он жилүүд 
  • Итгэл түшиж зүтгэл: 80-аад он
  • Өөрчлөлт, шинэчлэл: Ардчилсан хувьсгал
  • Хувийн амьдрал, төрийн алба. Шинэ сорилт: 90-ээд оны дунд үе
  • Засахуй ба хөгжихүй: Шинэ зууны эхэн
Найм. Менежментийн тухай хувь хүний бодол, санал дүгнэлт
  • Төрхөмдөө буцахуй: Удирдлагын академи – хоёр дахь гэр орон
  • Менежмент ба хамаарахуйн ухаан: Алив баялгийн эх нь газар, эцэг нь хөдөлмөр гэх сонгодог тодорхойлолт: Менежмент гэдэг үг дутаад байх шиг
  • Менежмент хэмээх мэдлэгийн төрөл, эрдэм ухааны мөн чанар нь эцсийн дүнд хүмүүсийн ажлын арга туршлага, бүтээлч сэтгэлгээнээс өөр зүйл огт биш гэх хувь хүний оюун дүгнэлт
  • Тулгамдсан асуудлууд

Сэтгэгдэл үлдээх