Нийтэлсэн өдөр: 29/04/2023 Нийтэлсэн: admin Comments: 0

2023 оны 4 сарын 19 – нд ШУТИС, Бизнесийн ахисан түвшний сургуульд тус сургуулийн  профессор багш, төгсөгчид, оюутан  суралцагчид оролцсон “Менежментийн монгол хэв шинж” сэдэвт   уулзалт ярилцлага болов. Уг уулзалт ярилцлагад  ШУТИС – ийн хүндэт профессор, ММХ -ы тэргүүн, МУГБ, Удирдлагын академийн профессор  Д. Цэрэндоржийн танилцуулсан хэлэлцүүлгийн  агуулгыг дор сийрүүлэн хүргэж байна.  Үүнд:

  • Менежментийн тухай нэгдсэн ойлголт

  • Энгийн/хялбарчилсан:    Асуудлыг шийдвэрлэх, ажил хэргийг гүйцэлдүүлэх арга ухаан

  • Нарийн/мэргэжлийн: Хэсэг бүлэг хүмүүс, салбар, байгууллагын үйл хэргийг  үр дүнтэй удирдан чиглүүлэх, зохион байгуулах тогтолцоо, арга ажиллагаа 

Тайлбар: өнөө цагт эдгээр ойлголтыг тус тусд нь биш, харин тэдгээрийг харилцан уялдаатай нэгдмэл байдлаар авч үзэх шаардлага бий болсон

 

 

  • Менежментийн ухааны үүсэл хөгжил /19,20 -р зуун/
  • Зохион байгуулалтын онол: шинжлэх ухаанч менежмент
  • Захиргааны шинжлэх ухаан:  байгууллагын захиргааны чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт
  • Үүдлэг/мотиваци/-ийн онол: Хүний хэрэгцээний эрэмбэ,  ашиг сонирхлын хүрээ хязгаар 
  • Нийгэм – Сэтгэл зүйн чиглэл: Хувь хүн, нийгэм дэх  хэсэг бүлгийн сэтгэл зүйн хүчин зүйл
  • Шийдвэр гаргалт, загварчлах сэтгэлгээ: Системийн хандлага, математик загварчлал
  • Менежментийн шинэ парадигма, 21 дүгээр зууны менежментийн философи сэтгэлгээ:
  • Хувийн менежмент /Өөрийн манлайлал
  • Менежментийн  ёс зүй/Хувь хүний эерэг дадал зуршил
  • Багаар ажиллах/Хамтач сэтгэлгээ
  • Байгууллагын соёл/ Засаглал
  • Мэдлэг/Чадвар
  • Тогтвортой өсөлт/Тасралтгүй төгөлдөршил
  • Менежментийн  дэлхийн  хэл, соёл
  • Ирээдүйн менежмент:  Мэдээллийн технологи/Хиймэл  оюун, 

Хөгжилд хүний хүчин зүйлийн үүрэг, оролцоо/шинэ хандлаг

 

  • Монгол менежмент
  • Монгол угсаатан, Монголын төр улс:  10000 >5000>2500> 800:150/330/220 + 100:70/30
  • Бахархалт түүх, нүүдлийн ахуй соёл: Монголын эзэнт гүрний  цэрэг, төр улсыг засах урлаг,  билчээрийн  мал аж ахуй, гэр ахуйн үйлдвэрлэл, нүүдэлчдийн  өв соёл
  • Эвтэй бол хүчтэй: Шилдэг удирдагч – Хуулийн  засаглал – Эв нэгдэл- Хүчирхэг төр улс 

Тайлбар: “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээлээр”  хэмээх  Их   

Чингис хааны сургаал зарлигийн нууцад нэвтэрхүй : арга / билиг

 

  • Монгол газар хийгээд Монгол хүний  сайн ба саар шинжүүд: 
  • хүний зан нь хэдүй чигч шулуун боловч сэтгэл нь атхагтай, зан нь цухал, явдал нь цөлс / цоцмог болгоомжгүй/,  санаа нь битүү
  • аж төрөх нь түгдэг тагдаг, харангуй буранхуй, хэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам
  • байдал нь болхи бүдүүлэг сүрхий муухай, явдал нь огт бод бат үгүй, тэнэг омгорхог баахан байвч урт хол зүрх сөс үгүй
  •  хүч маш сайн бөгөөтөл өнө удаан зохир тамиргүй; 

( “Ар газар “ хэмээгч монгол   түмний 10 сайн, 12 саар  шинж Инжинашийн “Хөх судар” зохиолоос )

  • Орчин цагийн  нийгэм судлаачдын  болон хувийн  ажиглалт, санал дүгнэлт:

Давуу тал

Сул тал

 

Сониуч

Хамтач биш

 

Сонор соргог

Цаг барьж мэдэхгүй 

 

Тусгах, сэтгэн бодох чадвар 

Нийтэч бус, хувиа хичээсэн

 

Тэсвэр тэвчээр, хатуужил

Хялбар дөхөм аргаар амь зуух хандлагатай

 

Аливаад хурдан дасан зохицох

Юмыг бүрэн гүйцэд,  төгс төгөлдөр хийх дадал дутмаг/ түр зуур аргалах/ монголчлох

 
 

Омгорхог бардам, эзэрхэг дээрэнгүй/ ноён зан

 
  • Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, захиргаадлын  тогтолцоо 
  • Ололт амжилт: Үйлдвэржүүлэлт, хөдөө аж ахуйн шинэчлэл, хотжилт, хүн амын өсөлт,  эрүүл мэнд, боловсрол, тусгаар тогтнол, гадаад харилцаа. 
  • Алдаа, дутагдал: Хүний эрх,  эрх чөлөө
  • Ардчилал, зах зээлийн тогтолцоо
  • Ололт амжилт: Чөлөөт өрсөлдөөн, хувийн өмч,  худалдаа, эдийн засгийн өсөлт,
  • Сорилт бэрхшээл: Аж үйлдвэргүйжилт, байгаль орчин, боловсрол, нийгмийн салбарын доройтол, 

Тайлбар: “Монголд үйлдвэргүйжих үйл явц хурдацтай явагдаж, ингэснээр уг орон улам бүр байгалийн нөөц баялагт түшиглэн амь зууж буй буй орны нийтлэг дүр төрхтэй болж байна. Ийм нөхцөл байдал нь ажлын байр бий болгох, хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг үгүйсгэж, өндөр боловсролтой чадварлаг ажиллах хүчийг ашиглан хөгжих эдийн засгийн чадамжийг бууруулах холын хортой үр дагавартай юм” Умарт Европын орнуудын Азийн судлалын институт.   Оли Брун, Пэр Роннас   “Монгол улс: Хоёр дахь ертөнцөөс гурав дахь руу шилжих үү” хэмээх  судалгааны тайлан 1997 он. 

  • Менежментийн орчин үеийн онол арга зүй, үйлдлэгт суралцахуй
  • Бизнесийн байгууллагын менежментийн чадамж

Тайлбар: Бизнесийн байгууллагуудын менежментийн чадамжийн үзүүлэлтүүдийг 10 оноогоор үнэлэхэд  харилцаа, хамтын ажиллагаа, санхүүгийн менежмент зэрэг   үзүүлэлт хамгийн өндөр (4.4); хүмүүсийг удирдах арга барил, мэдлэгийн болон инновацийн менежмент, стратегийн удирдлага хамгийн бага (3.8) байв.  Монголын Менежментийн холбоо. Цар тахлын өмнө Бизнесийн 141 байгууллагыг хамруулсан хийсэн  компанийн ерөнхий болон гүйцэтгэх захирал захирал 29, нэгжийн дарга 51, менежер 76, бусад ажилтан албан хаагчид 54, нийт 210 хүнээс авсан санал асуулгын дүн.

 

  • Хөгжлийн гарц, боломж: Зөв бодлого, сайн менежмент 
  • Дан ганц уул уурхай, ашигт малталыг  шүтсэн явцгүй бодлогыг өөрчилж хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуйн гаралтай түүхий эдийг  боловсруулах өндөр технологи бүхий аж үйлдвэрийг хөгжүүлэх
  • Эрчим хүч, метал, аал аж ахуйн гэрэлтай түүхий эдийг  болосруулах том аж үйлдвэрийг хөгжүүлэх
  • Хөдөө аж ахуй% түүний дотор уламжлалт билчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, монгол ахуй  соёлыг тээгч болохын хувьд малчдыг төрөөс зориуд анхаарч  авч тэдэнд зориулсан нийгмийн халамж хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх 
  • Менежментийн сургалт, дадлагыг  бүх нийтийн боловсролын  нэг хэсэг болгон хөгжүүлэх
  • Шинэ үеийн монгол менежер
  • Хувь хүний ёс зүй, дадал зуршил, нийтлэг дүр төрх: Худлаа хэлдэггүй, Хулгай хийдэггүй, Архидан согтуурдаггүй, Хийж бүтээх эрмэлзлэлтэй, Хэлсэнээ биелүүлдэг, Бусдын итгэлийг хөсөрдүүлдэггүй, Эх оронч, Хүмүүнлэг, Энэрэнгүй,  Дэлхий нийтийн соёл иргэншлийн ололтыг эзэмшсэн байх
  • Монголын нийгмийн шинэ үе. Тэдний  хэрэгцээ, сонирхол, ур чадварын онцлог
  • Бүх шатны менежерийг  бэлтгэх, сонгон шалгаруулах, сургаж хөгжүүлэх үндэсний нэгдсэн тогтолцоог бий болгох

Тайлбар: Монгол баатар эрийн    эрхэм чанарыг эх түүхэнд ийнхүү тодорхойлсон  нь өнөөгийн монгол менежерт бүрэн хамаарах мэт. Өгүүлбээс

  • тэргүүнд;  бусдын зовлонг биед эргэцүүлж, 
  • хоёрт;        буруу тэрслүүгээр хэрхэвч үл явах, 
  • гуравт;      булт хүнийг өргөн хүндэлж хичээнгүйлэх, 
  • дөрөвт;    бодох шинжих бодпого ухааныг   нарийвчлах, 
  • тавд;         буцах булгихыг үхэвч үл үйлдэх, 
  • зургаад;   бузар ужидад согтууран үл живэх, 
  • долоод;   бусдын эдэд ховдоглон үл горилох, 
  • наймд;     буруугаа эгүүлж ичих эмээхийг мэдэх, 
  • есөд;        бусцарыг засахуйд зориг үл шантрах

(Инжинаши Хөх судар зохиолоос)

 

Монголын хөгжил: 

Зөв бодлого – Сайн менежмент –  Шилдэг удирдагч – Чадварлаг манлайлаг

Сэтгэгдэл үлдээх