Монголын Менежментийн Холбоо нь Монгол улсад менежментийн орчин үеийн сэтгэлгээг хөгжүүлж төлөвшүүлэх үйлсэд хүчин зүтгэж хамтран ажиллах хүсэл эрмэлзэл бүхий хувь хүн, сургалт, эрдэм шинжилгээний болон төр захиргаа, бизнесийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн сайн дурын нийгэмлэг мөн.

Зорилго
Менежментийн орчин үеийн сэтгэлгээ, мэдлэг, туршлагыг үйлдлэгт нэвтрүүлж, үндэсний шинэ үеийн менежерүүдийг бэлтгэх, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд оршино.

Чиг үүрэг

  1. Олон улсын болон гадаад орнуудын менежментийн холбоо, төвүүдтэй ажил хэргийн харилцаа тогтоож, хамтран ажиллах
  2. Монголчуудын төрт ёс, аж ахуйн эрхлэх өвөрмөц арга ухааны өв уламжлалыг судалж нийтийн хүртээл болгох
  3. Дэлхийн бусад орны менежментийн ололт туршлагыг судалж, өөрийн орны нөхцөлд бүтээлчээр хэрэгжүүлэх
  4. Холбооны гишүүн байгууллага, хүмүүст зориулсан сургалт, судалгааг зохион байгуулж шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөмжөөр хангах
  5. Улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, гишүүн байгууллага, хувь хүмүүсийн эрх ашгийг хөндсөн бодлогын чанартай аливаа асуудлаар санал, дүгнэлт боловсруулж, зөвлөгөө өгөх
  6. Үндэсний менежерийн хөдөлмөрийн үнэлэмж, ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэн тэдний ололт туршлагыг түгээн дэлгэрүүлэх