МэндчилгээМэндчилгээ

Мэндчилгээ

Монгол улсад менежментийн орчин үеийн сэтгэлгээ хөгжсөний болон Монголын менежментийн Холбоо үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Энэхүү тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан манай орны эдийн засаг бизнес, спорт урлаг эрүүл мэнд, боловсрол, төрийн болон нутгийн захиргааны салбарт менежментийн шилдэг туршлагыг дэлгэрүүлэх, ажлын \гүйцэтгэлийг сайжруулах замаар улс үндэстнээ цэцэглүүлэн хөгжүүлэх үйлсэд авьяас билиг, эрдэм мэдлэг, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж буй бүх шатны удирдах ажилтан, менежерүүд Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж бүх талын туслалцаа үзүүлж ирсэн байгууллага, хүмүүс, гишүүд, дэмжигчиддээ гүн талархал илэрхийлье.

Мэдэхүйгээс чадахуйд дэвшиж, төр улсаа засах, ахуй соёлоо хамаарах монгол ухаан, уламжлалаа сэргээн хөгжүүлж шинэ зуун, шинэ мянганд дэлхийн хөгжлийн төв болох их хэргийг гүйцэлдүүлэх эрхэм үйлсийн эзэд монгол хүн Танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ХОЛБООНЫ

ТЭРГҮҮН,  ПРОФ. Д.ЦЭРЭНДОРЖМэндчилгээ

ТЭРГҮҮН,  ПРОФ. Д.ЦЭРЭНДОРЖ

Сэтгэгдэл нэмэх

*

Гадаад харилцаа

Copyright © 1991-2009 Монголын менежментийн холбоо