Нийтэлсэн өдөр: 23/11/2011 Нийтэлсэн: admin Comments: 0

Монгол Улсад  менежментийн орчин үеийн сэтгэлгээ хөгжсөний 20 жилийн ойг угтан тэмдэглэх ажлын хүрээнд Монголын Менежментийн холбооны тэргүүн  доктор профессор Д.Цэрэндорж “Дэлхийн менежмент, хамаарахуйн Монгол ухаан” бүтээлээ туурвиж уншигч олондоо өргөн барилаа.

Энэхүү номыг түмэнд хүргэх  хүндэтгэлийн ёслолын ажиллагааг  Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт  11 дүгээр сарын 05-ны өдөр  зохион байгуулсан юм.

Зохиогч энэхүү номоо их, дээд сургуульд 40 гаруй жил багшилж төрийн захиргаа, олон улсын байгууллагад ажиллаж ирсэн туршлага, хувийн ажиглалт, сургамж, менежментийн судалгааны үр дүнд тулгуурлан бүтээжээ.

Уг номын редакцийн үгийг бүрэн эхээр нь дор нийтлэв.

1990-ээд оноос манай оронд менежментийн онол, урлагт суралцах үйл явц эрчимжиж  илүү өргөн хүрээнд хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ нь нийгмийн өөрчлөлт, хөгжлийн захиалгад бүх талаар нийцэж, хүмүүсийн амьдрал, ажил үйлсэд тодорхой үр дүнгээ өгч байна.

Харьцангуй богино хугацаанд манай эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүс удирдлагын асуудлаар цөөнгүй бүтээл туурвиж, маргаан мэтгэлцээн өрнүүлж ирэв. Үүний нөлөөгөөр Монгол улсын төрийн болон бизнесийн байгууллагын удирдлагын онол, арга зүй, тэдгээрийн чиг баримжаа мэдэгдэхүйц хэмжээгээр шинэчлэгдэж, хүн төрөлхтний хөгжлийн алхаатай хөл нийлүүлэх хандлага улам бүр мэдрэгдэх боллоо.

Чухам энэ үед Монгол оронд орчин үеийн менежментийн ухааны сургалт, хөгжлийг үндэслэгчдийн нэг, доктор, профессор Д.Цэрэндорж “Дэлхийн менежмент, хамаарахуйн Монгол ухаан” хэмээх энэхүү бүтээлээ туурвиж уншигч олондоо өргөн барьж байгаа нь тун бахдууштай. Профессор Д.Цэрэндорж их, дээд сургуульд олон жил багшилж менежментийн сургалт, судалгааны ажлыг манай орны нийгэм эдийн засгийн амьдрал, практиктай нягт холбон эрхэлж ирсэн юмаа.

Түүний шавь нараас төр, нийгмийн зүтгэлтэн, нэртэй судлаач, академич, бизнес эрхлэгч нар олноороо төрөн гарч зөвхөн монголдоо төдийгүй бүс нутагт, олон улсын түвшинд ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Нөгөө талаар энэ номын зохиогч шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарт жирийн багш, ажилтнаас тэнхимийн эрхлэгч, захирлаас дэд сайд хүртэл удирдах албан тушаал хашиж иргэний нийгэм, бизнес эрхлэгчтэй ойр дотно хамтран ажиллах замаар удирдахуйн ур чадвар, мэдлэг, туршлага хуримтлуулсан нь энэхүү бүтээлийг туурвих чухал нөхцөл болсон болов уу.

“Дэлхийн менежмент, хамаарахуйн Монгол ухаан” ном нь арга зүй, агуулгын хувьд ч, зохиомж бичлэгийн талаараа ч, урьд өмнө манайд гарч байсан менежментийн ном, бүтээлүүдээс ялгарахуйц  болсныг тэмдэглэж байна. Үүний баталгааг зохиогч менежментийн онол, түүх, орчин үеийн хандлагын тухай асуудлыг авч үзэхдээ дан ганц өрнөдөд хүлээн зөвшөөрөгдсөн онол арга зүй, үзэл баримтлалаас гадна дорнын гүн ухаан, Их Монгол улсын түүх, эзэн богд Чингис хааны төрийн үзэл, тэргүүлэхүйн урлагтай холбож өгснөөс харж болно.

Мөн номын бүтэц, зохиомж өрнөдөд хэвшиж тогтсон хэдий ч манайд төдийлөн хэвшээгүй, шинэлэг арга барилаар хийгджээ. Уг бүтээл онол арга зүйн түвшингээрээ нэг сэдэвт зохиолын энтэйн дээр агуулгын хувьд их дээд сургуулийн багш, судлаач, дипломын болон түүний дараах шатны боловсрол эзэмшихийг хүсэгчид, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагч, ер менежментийн ухааныг сонирхон судлагч хэн бүхний эрдмийн ширээн дээр дэлгээстэй байхаар бүтээл болжээ.

Аливаа улс орон, бизнесийн болон төрийн байгууллага өнөөдөртөө болж бүтэж, өөрийн гэсэн байр суурьтай байлаа ч ирээдүйнхээ төлөө санаа тавин шавыг тавьж, шангаа татах ёстойг өнгөрсөн зууны менежментийн эцэг гэгддэг агуу ухаантан Питер Ф.Дракер тэмдэглэжээ. Чухам үүнд л сайн менежмент, зөв бодлоготой байхын утга учир оршино.

Үе үеийн эрдэмтэн судлаачдын зохиол бүтээл, дэлхий дахины шилдэг туршлага, ололт амжилт, сорилт бэрхшээлийг ажиглан судалж монгол түмний зан заншил, сэтгэлгээний онцлог, өнөө цагийн өнгө аясыг харгалзан тусгах үндсэн дээр бичиж туурвисан профессор Д.Цэрэндоржийн “Дэлхийн менежмент, хамаарахуйн Монгол ухаан” хэмээх энэхүү бүтээл дээрх эрхэм үйлсийн нэгэн хөтөч болох нь дамжиггүй.

Академич   Т.Дорж

Профессор Я.Шуурав

In the framework of celebrating 20th anniversary of the development of modern management thinking in Mongolia, Tserendorj.D, Professor and President of Mongolian Management Association published his book “World management and Mongolian thoughts to oversee”. Lunching ceremony of the book took place on 5th of November 2011 at Mongolian State Academic Theatre of Opera & Ballet.

The book was written by the author based on his personal experience over the last 40 years working in the institutions as a lecturer, senior researcher and key political and governmental officer.

Below is the translation of foreword, written by professor Dorj.T, vice president of Mongolian Academy of Science and professor Shuurav.Ya state merited teacher of Mongolia.

Since 1990’s Management theories and proficiency have been emerged as a new trends in Mongolia. This development matches in all aspects of country’s social and economical changes and it has positively contributed to national economic growth.

In short time, our professionals, scholars, researchers have written a number of books and organized discussions and debates on management issues. As result of this public and business, organization’s operational and management practices significantly improved.

In light of the above mentioned we are very delighted that Professor Tserendorj.D, co-founder of modern management’s theory and methodology in Mongolia, published his work under the unique and attractive name: “World management and Mongolian thoughts to oversee”.

Tserendorj.D has worked at all level of academic and research institutions and many of his graduate students have become country’s leading governmental officers, researchers, academicians, distinguished business performers and successfully working not only in Mongolia, but also in international level. Professor Tserendorj.D has worked not only in education sector, he was appointed for some years ago as high ranking political and government figure, namely vice minister for Culture.

We note that the book “World management and Mongolian thoughts to oversee” is increasingly different from many previous books not only by the content, but also in wording and writing style. For instance, when author examined issues on management theory, history and modern trends he used both western methodology, modern approaches and eastern philosophy, history of Great Mongolian Empire, Chiggis khan’s leadership legacy.

The book can serve as indispensable source of knowledge for all who are interested in modern management theory and business practice, such as university lecturers, students, post-graduates, businessperson, government employees and anyone else who works in the field of management. The whole idea of the book is about “sound policy and best management” that is essential pillar for the country’s current and future development.

Peter Drucker, founder of modern business administration, noted that “every successful organization, either business or governmental should focus not only present but also in future. We are strongly believe that professor Tserendorj.D book will guide you to continued success and prosperity.

Сэтгэгдэл үлдээх