Нийтэлсэн өдөр: 31/12/2014 Нийтэлсэн: admin Comments: 0

“Менежментийн X олимпиад” амжилттай болж өндөрлөлөө

2014-12-08

БШУЯам, Монголын их дээд сургуулийн консорциум, ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхим, “Жандагсүрэн сан”, Монголын бүтээмжийн төвөөс Менежментийн чиглэлээр сургалт явуулдаг төрийн өмчит болон хувийн их, дээд сургууль, коллежуудын дунд “Менежментийн улсын олимпиад”-ыг 2006 оноос тогтмол зохион байгуулж байгаа билээ.

Энэ жил манай олимпиад зохион байгуулагдаж эхэлсний 10 жилийн ой тохиож байна. Тус олимпиадын зорилго нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, практик үйл ажиллагаагаар батжуулах, сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрүүлэхээс гадна бизнес, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудыг сурталчлах, тэднийг бизнесийн байгууллагуудтай холбох явдал юм.

“Менежментийн X олимпиад”-д дотоодын 17 их, дээд сургууль, гадаадын 1 /ОХУ-ын Эрхүүгийн ХАА-н Академи/-ийн нийт 113 оюутан оролцов.

“Менежментийн X олимпиад”-д оролцсон оюутнууд, зохион байгуулагчид, ажилласан эрхэм шүүгч, хяналтын зөвлөлийн гишүүддээ талархал илэрхийлээд та бүхий эрдмийн их үйлсэд тань амжилт хүсье.

Менежментийн улсын X олимпиад зохион байгуулах комисс

 

Сэтгэгдэл үлдээх