Нийтэлсэн өдөр: 12/05/2015 Нийтэлсэн: admin Comments: 0

Менежер сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

Менежер сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Энэхүү дугаарт хамтран ажилласан ШУТИС, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал Sc.D Г.Батхүрэл болон тус сургуулийн эрдэмтэн багш нар, эрхэм хамт олонд талархал илэрхийлье. Доорх холбоос дээр дарж Менежер сэтгүүлийн шинэ дугаарыг үзээрэй:

Нийтэлсэн өдөр: 12/05/2015 Нийтэлсэн: admin Comments: 0

Гавьяат багш, доктор, проф. Н.Цэндийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо.

Гавьяат багш, доктор, проф. Н.Цэндийн  нэрэмжит эрдэм шинжилгээний  илтгэлийн уралдаан боллоо. Монгол Улсад Менежментийн шинжлэх ухааны шавыг тавьж, хөгжүүлсэн эрдэмтэн “Гавьяат багш, доктор, проф. Н.Цэндийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэл”-ийн “Хүмүүн баялгийн хөгжил” сэдэвт уралдаан 2015 оны 4 дугаар сар 30-ны өдөр болж өнгөрлөө. Бизнесийн удирдлага, менежментийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын багш, оюутнуудын дунд 4 дахь жилдээ болсон энэхүү уралдааныг нь Цэцээ Гүн менежментийн дээд сургууль, ШУТИС-ийн БУХС болон Монголын Менежментийн Холбоо…

Нийтэлсэн өдөр: 12/05/2015 Нийтэлсэн: admin Comments: 0

Фото мэдээ

КОМПАНИУДЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ БЭЛТГЭХ, ЧАДАВХЖУУЛАХ 100 ЦАГИЙН СУРГАЛТ    

Нийтэлсэн өдөр: 31/12/2014 Нийтэлсэн: admin Comments: 0

Эрхэм танд ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлье.

Холбооны үйл ажиллагаанд оролцон дэмжиж Монгол оронд менежметийн шинэ сэтгэлгээ, арга барилыг хөгжүүлэх үйлсэд гар, сэтгэл нийлэн хамтран ажиллаж ирсэн танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Он солигдох энэхүү торгон агшинд манай холбоо  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академитай урьдчилан ярилцаж тохиролцсоны дагуу, гишүүн байгууллага, дэмжигчиддээ зориулан “Бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх” дипломын сургалтын захиалгат ангийг нээх гэж байгааг танд дуулгахад таатай байна. Элсэхийг хүсэгч нь бакалаврын боловсролтой, цаашид удирдах, зохион байгуулах…

Нийтэлсэн өдөр: 31/12/2014 Нийтэлсэн: admin Comments: 0

Менежментийн X олимпиад

“Менежментийн X олимпиад” амжилттай болж өндөрлөлөө 2014-12-08 БШУЯам, Монголын их дээд сургуулийн консорциум, ХААИС-ийн ЭЗБС-ийн Менежментийн тэнхим, “Жандагсүрэн сан”, Монголын бүтээмжийн төвөөс Менежментийн чиглэлээр сургалт явуулдаг төрийн өмчит болон хувийн их, дээд сургууль, коллежуудын дунд “Менежментийн улсын олимпиад”-ыг 2006 оноос тогтмол зохион байгуулж байгаа билээ. Энэ жил манай олимпиад зохион байгуулагдаж эхэлсний 10 жилийн ой тохиож байна. Тус олимпиадын зорилго нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, практик үйл…