Category: News

Нийтэлсэн өдөр: 22/04/2011 Нийтэлсэн: admin Comments: 0

Менежментийн ажил хэргийн тоглолт боловManagement Simulation game successfully organized

Монголын Менежментийн холбоо, МУИС-ийн Эдийн засгийн сургууль Бүх Энэтхэгийн Менежментийн холбоотой хамтран бизнесийн байгууллагын ажил хэргийн тоглолтыг менежментийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн багш төгсөгчид болон аж ахуйн нэгж байгууллагын удирдах ажилтан менежерүүдийн дунд хоёр дахь жилдээ 2011 оны 3 сарын 31, 04 сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү менежментийн ажил хэргийн тоглолтоор оролцогч багууд урьдчилан програмчлагдсан бизнесийн орчинд байгууллагыг удирдан шилдгээ шалгуулснаас гадна тухайн багийн оролцогчид бодит амьдрал…

Нийтэлсэн өдөр: 05/04/2011 Нийтэлсэн: admin Comments: 0

Монголын Менежментийн Холбоо Азийн менежменттэй шилдэг байгууллага боловMongolian Management Association was awarded “Special Award for Contribution to Management”

2010 оны 7-р сарын 23-нд Сингапур хотноо болсон “АSIA’S BEST B-SCHOOL AWARDS” ёслолын ажиллагаанаас ММХ анх удаа “Менежментийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч” байгууллагаар шалгарлаа. Энэхүү шагнал, ёслолын ажиллагаа нь “Шинээр гарч ирж буй шилдэг бизнесийн сургууль”, “Шилдэг манлайлагч”, “Шилдэг профессор” зэрэг номинациар шагналын эздийг тодруулдаг бөгөөд олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй арга хэмжээ юм. Монгол Улсад менежментийн мэдлэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилготой байгуулагдсан мэргэжлийн ууган…

Нийтэлсэн өдөр: 05/04/2011 Нийтэлсэн: admin Comments: 0

Менежментийн дээд өргөмжлөл гардуулах ёслол боловMongolian Management Association handad over a management’s supreme honour

Төрт ёс, түүх соёлын эрхэм баяр Монголын уламжлалт сар шинийн босгон дээр Монголын Менежментийн Холбооноос 17 дахь жилдээ менежментийн шилдгүүдийг тодруулж, шагналыг нь гардуулжээ. Оны шилдэгүүдийг шалгаруулахдаа менежментийн чадамжийн индекс, менежментийн ур чадвар, үр нөлөөг илэрхийлэгч стратегийн удирдлага, гүйцэтгэлийн манлайлал, хүний нөөц, санхүүгийн менежмент, мэдээллийн технологийн хэрэглээ, үйл ажиллагааны бодит үр дүн зэрэг үзүүлэлтүүдийг харж тодруулдаг байна. Үүний дагуу манай орны төв, орон нутгийн олон арван компани, төр засгийн байгууллага…

Нийтэлсэн өдөр: 05/04/2011 Нийтэлсэн: admin Comments: 2

“Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” мэргэжлийн үндэсний зөвлөлгөөн монголд анх удаа боллоо “Management capability of Business organization” professional national convention was organized first time in Mongolina

Монголын менежментийн холбооноос “Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” мэргэжлийн үндэсний зөвлөлгөөнийг 1 сарын 28-нд зохион байгууллаа. Тус зөвлөгөөн нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Зөвлөлгөөний зорилго нь монгол оронд менежментийн орчин үеийн сэтгэлгээ төлөвших үйл явц, түүний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж аж ахуйн нэгж, байгууллагуудын менежментийн чадамж, цаашдын зорилтыг тодорхойлох явдал байлаа. Уг арга хэмжээг нээж, Монгол улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ“Бид ирэх 20 жилээ их бүтээн байгуулалтын…